Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Британийн хатан хаан Елизавета арван хоёрдугаар сард титмээ шилжүүлнэ гэнэ

Британийн хатан хаан Елизавета II  ирэх арванхоёрдугаар сард хааны титмээ шилжүүлэн өгнө гэж ард түмэндээ хандсан шинэ жилийн мэндчилгээндээ дурдсан гэж Австралийн "Woman Day Magazie" хэвлэлд бичжээ.
Ирэх онд 89 нас хүрэх хатан хаан Елизавета Британийн хааны титмээ ач хүү Уильямд шилжүүлэн өгнө гэнэ. Хатан хаан өөрийн хүү Чарльзаасаа ач хүү Уильям, түүний гэргий Кейт Миддлтон нар нь ард түмний дунд илүү их нэр хүндтэй гэж үзэж ингэж байгаа гэнэ. Хатан хаан энэ шийдвэрийнхээ тухай Их Британийн Ерөнхий сайд Девид Камерон, Британийн хамтын нийгэмлэгийн орнуудын төр засгийн тэргүүнүүдэд танилцуулсан гэнэ.
Энэ мэдээлэл Английн хатан хааны томилдог Австралийн амбан захирагч генералын албан байрнаас цацагджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан