Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросыг дэмжсэний нь төлөө чехүүд ерөнхийлөгчөө өндгөөр шидлээ


БНЧехУ-ын  ерөнхийлөгч Милош Земан Оросын Украинд явуулж байгаа бодлогыг хамгаалан дэмжиж үг хэлснийх нь төлөө чехийн нийслэлд таван мянга орчим хүн оролцсон цуглаан болсон байна.

Цуглаанд оролцогчид “Земаныг зайлуул”, “Бид оросын колони болохыг хүсэхгүй байна” гэсэн уриа лоозон барьжээ. Жагсагчид ерөнхийлөгчид улаан карт үзүүлэн, түүнийг нэн даруй огцрохыг шаардсан байна.

Земаныг үг хэлж байхад шүгэлдэж, өндгөөр шидэхэд хамгаалалтын албаныхан нарны халхавч барин хамгаалснаар ерөнхийлөгчийн нэг ч өндөг оноогүй байна.
      

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан