Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сталины ахлах алуурчин генерал Блохин өөрөө 20 мянган хүн буудсан

                   
Энэ бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигтай, хамгийн олон хүнийг цаазалсан, Сталины итгэлт алуурчин. Түүнийг зөвлөлтөд үхлийн элч гэдэг байжээ.
Хошууч генерал Василий Блохин Сталины Дотоод явдлын ардын комиссариатын Генрих Ягода, Николай Ежов, Лаврентий Бериягийн захиргаанд ерөнхий алуурчнаар ажиллаж байж.
Тэрээр энэ албан тушаалд 1926 онд Сталины сонголтоор томилогдож буудан алах хэсгийг ахлах болжээ. Хамгийн оргил үе болох 1937-1938 оны их хэлмэгдүүлэлтийн жилүүдэд Блохин 20-50 мянган хүнийг өөрийн гараар буудан алсан гэдгийг янз бүрийн түүхчид гаргасан байдаг. Үүгээрээ тэр хүн төрөлхтний түүхэнд хамгийн олон хүний аминд хүрсэн хамгийн аймшигт алуурчинд зүй ёсоор ордог. 1940 оны тавдугаар сард  Катыньд польшийн цэргийн 7000 олзны офицерыг  цаазлахад тэрээр буудан алах хэсгийг ахалж яван өөрөө гол үүрэг гүйцэтгэсэн. Тэр бас зөвлөлт төр, цэргийн нэрт зүтгэлтэн маршал Михаил Тухачевский, Александр Косарев, Михаил Кольцов, найруулагч Всеволод Мейерхольд, Николай Ежов, зохиолч Исаак Бабель нарыг өөрийн гараар буудан алснаараа бахархдаг нэгэн байсан гэнэ.

Василий Михайлович Блохин 1895 онд Владимир мужийн Гавриловск тосгонд төрсөн, дэлхийн нэгдүгээр дайны үед ханы цэрэгт алба хааж, Октябрийн хувьсгалын дараа Лениний намд элсэн 1921 оноос Онцгой хэлтэст ажилласан.
Тэрээр хүн алах хар ажилдаа түргэн гаршиж нам, Сталины итгэлт хүн болж чадсан нэгэн. Түүний хар ажил хэдий нууцлаг ч алах, тамлах ажилд гаршсан нэгэн байж. Тэр ердөө л 1926 онд Дотоод хэргийн ардын комиссариатын захиргаа аж ахуйн хэлтсийн дарга болжээ. Энэ бол Сталины байгуулсан “хар ажил” буюу хүн алах ажлыг гүйцэтгэх хэлтэс.  

Энэ хэлтсийн бүх ажилтныг Сталин өөрөө баталдаг, албан байр нь Лубянкийн шоронд байдаг  байсан гэнэ.

Хэдийгээр цаазын ялыг орон нутгийн чекистүүд гүйцэтгэдэг ч Блохин дарга өөрөө биечлэн оролцож хуучны большевикуудыг цааш харуулах дуртай нэгэн байжээ.

Тэрээр зөвлөлтийн цэргийн нэрт жанжин Тухачевскийг цаазалж, өөрөө удирдлагад нь байсан Ягода, Ежов нарыг ч өөрийн гараар бууджээ.
Энэ ажлынхаа төлөө 1937 онд тэрээр Хүндэт одонгоор шагнуулсан байна.

Түүний байтугай зөвлөлтийн түүхэнд хар мөр үлдээсэн ажил бол польшийн офицеруудыг цаазлах ажлыг 28 хоногт багтааж Калинин хотын ДХАК-ын газрын доод хонгилд гүйцэтгэсэн гэдэг.
Энэ ажлыг гүйцэтгэх бүрэн эрхт төлөөлөгч, дарга Блохин эхлээд нэг шөнөд 300 хүн буудан хороож төлөвлөгөөгөө давуулан биелүүлж байсан гэнэ.  Энд Лениний тасалгаа нэртэй улаанаар доторлосон, их удирдагч Лениний баримал бүхий, ус зайлуулах шуудуу, усаар шүрших хоолойтой  өрөөнд зэргэлдээ өрөөнөөс польш офицеруудыг оруулж ирнэ.
Блохин хүрэн өнгийн саравчтай савхин малгай, савхин бээлий, махны худалдаачин шиг савхин хормогч зүүгээд хоригдлыг хана руу харуулж байгаад германы вальтер буугаар шил рүү нь нэг буудна. Тэрээр ер нь зөвлөлтийн ТТ-30 гар буунд итгэдэггүй байсан учраас цүнх дүүрэн вальтер буутай байсан гэдэг.

Цааз бүрийн дараа чекистүүд шалыг усаар зайлж цэвэрлээд цогцосыг нөгөө хаалгаар гаргаж ачааны машинд ачна. Цаазыг аюулаас хамгаалахын дэслэгч Андрей Рубанов гүйцэтгэдэг ч Блохин өөрөө тэргүүн зэргийн алуурчин байсан гэнэ. Цаазын ажил орой бүрэнхийд эхлээд өглөө үүр цайхад өндөрлөнө. Машинд ачсан цогцосуудыг Блохины өөрийн сонгосон газар болох Медное тосгоны ойролцоо ухсан шуудуунд хийж бульдозероор булж газартай тэгшилнэ.

Блохин, түүний команд шөнө бүр завсарлагагүй 10 цаг ажиллаж байсан гээд бодоход тэд нэг хүнийг алахад дунджаар 3 минут зарцуулдаг байжээ. Шөнийн ажлаа дууссаны дараа Блохины бүлэг архи ууцгаадаг гэнэ. Алуурчдын нэг Емельянов “Ухаан алдатлаа архи уудаг байлаа. Ажил тийм амар биш юм чинь. Хөл дээрээ тогтож чадахгүй болтлоо ядардаг байсан. Дээр нь цус, дарины үнэр гэж тоймгүй. Ноход хүртэл биднээс дайжиж хаа холоос л хуцдаг байсан” гэж дурссан байдаг.
1940 онд Блохиныг “тусгай ажиллагааг эр зоригтой, үр дүнтэй зохион байгуулсны төлөө” Улаан тугийн одонгоор нууц байдалд шагнажээ.  Чухамдаа 7000 хүнийг 28-хан хоногийн дотор нэг бүрчлэн буудан хорооно гэдэг бол “амжилттай” ажил байхаас яахав.

Сталиныг нас барсны дараа Блохин чөлөөнд гарсан байна. 1953 онд Лаврентий Берияг барьж цаазалсны дараа Блохины генерал цолыг хураажээ. Зарим мэдээгээр Блохин архинд ороод, ухаан алдаж  1955 онд амиа хорлосон гэдэг.
Зөвлөлтийн Дотоод хэргийн ардын комиссариатын алуурчин Пётр Иванович Магго, С.Н. Надарян нар хүнй үнэргүй алуурчин байсан хэдий ч генерал Блохиноо гүйцэж чадахгүй тус бүр ердөө л 10 мянган хүнийг л биечлэн буудсан гэсэн баримт бий.

ОХУ-ын өнөөгийн ерөнхийлөгч В.В. Путины алба хааж хүмүүжсэн Аюулаас хамгаалах байгууллагын түүхэн замнал ахмад үе нь ийм л  хүмүүс байж.

0 Сэтгэгдэл
Blokhin guai bas Mongol, Uzbek, Tajik, Turkmen met ulsuudaas achigdaj irsen yaltanguudiig ch buudah "durtai" baij. Mongoloos barigdaad ZHU-d ochij buuduulsan humuusiin ner ch tuuntei holbogddog. Harin yaj uhsen ni bas l asuudaltai. Ulaan armiin timchuud ene huniig oid dotuur huvtsastai ni eldej, baharduulj, tamlaj alsan gesen medee bii.
АААН ХАМГИЙН ГОЛ НЬ ПУТИН МУУ ХҮН ЮМ БАЙШТЭЭ. МММ ОЙЛГОСОН ОЙЛГОСОН.. .
ПУТИН ЭНД ЯМАР ХАМАА БАЙНАА. ТЭГВЭЛ МАНАЙ НОГООН МАЛГАЙТНУУДЫН ХҮҮХДҮҮДИЙГ АЛУУРЧИД ГЭХ БОЛЖ БАЙНА УУ?
unen tuuh bna, gehdee orosiin kommunist aluurchdiin Hatind alsan hunii toog oshoo dutuu bna, Orosuud Hatind polshiin 20 000 miangan officeruudiig alsan yum. Uuniig Gorbachev, Eltsin, orosiin tuuhchid bugd huleen zovshoorson baidag.
мулгуу сэтгүүлч кино хуулаад бичсэн байна
ЗӨВ ШҮҮ. ТАНАЙ САЙТ.
tegeed putintei yamar xamaatai yum be setgvvlch guai
xudlaa zohoiloo putintai holbood bh yumaa teneguuded zoruilsan yum bish uu
чааваас даа сайн уншиж судлаач амь үрэгдсэн хүний тоо хийсвэр гэдгийг одоо хүртэл мэддэггүй ял авч цаазлагдсан нөхдийн шалтгаанаас нэгийг дурьдаагүй мангар хүмүүсд зорулжээ дээ
Энэ Блохин чинь тэгээд Путинд ямар хамаатай юм бэ?
ajil uurgee l guitsetgen bn sn dee.Tuunii orond hen ch bsn tegn snuudee
Kino yaraad, say garsan polish kinog l ongoteer yarchih laa kkk
uuniig Putentei holvodog ni tsaanaa bas l nuuts utgatai baihnee
Хамгийн их уншсан