“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ
Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө
Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Пакистан Хятадаас 40 ширхэг шинэ үеийн сөнөөгч авч магадгүй
"FC-31" сөнөөгч онгоц нь хоёр жилийн өмнө анх олон нийтэд танилцуулж байсан "J-31" онгоцны экспортын хувилбар юм байна. Талууд тохиролцоонд хүрч чадвал Пакистан 30-40 ширхэгийг худалдан авах аж.
"FC-31" нь олон төрлийн, хүнд зэвсэглэлийг тээн олон км-ийн алслалттайгаар байлдааны ажиллагаа явуулах боломжтойн дээр Хятад ба Пакистаны компаниуд хамтран үйлдвэрлэдэг "JF-17 Thunder" сөнөөгч онгоцонд байдаг "РД-93" хөдөлгүүртэй гэдгээрээ пакистанчуудын сэтгэлд ихэд нийцэж байгаа аж.
Пакистаны Цэргийн нисэх хүчний зэвсэглэлд байгаа "JF-17 Thunder" онгоцыг Пакистаны "Pakistan Aeronautical Complex", Хятадын "Chengdu Aerospace Corporation" компаниуд хамтран онгоцыг үйлдвэрлэдэг. Одоогоор Пакистаны зэвсэглэлд 40 "JF-17 Thunder" онгоц байдаг бөгөөд тоог нь ойрын хугацаанд 150-250 хүргэх төлөвлөгөөтэй байгаа аж.
"JF-17 Thunder" онгоцыг Хятадын зохион бүтээгчид бүтээсэн тул сайжруулах, шинэчлэхтэй холбоотой асуудал дээр пакистанчууд хятадуудтай тохиролцох ёстой. "Airshow China 2014" үзэсгэлэнгийн үеэр пакистанчууд шинэ сөнөөгч онгоц худалдаж авах тухай хэлэлцээр явуулахаас гадна зэвсэглэлдээ байгаа хамтран үйлдвэрлэдэг сөнөөгч онгоцоо "Block II" хувилбарар хүртэл сайжруулах шинэчлэхээр болсноо мэдэгджээ.
Хятадын Жухай хотод болж байгаа "Airshow China 2014" үзэсгэлэн худалдааны хүрээнд Пакистаны Цэргийн нисэх хүчин нь Хятадын шинэ үеийн, стеллс технологиор хийгдсэн "FC-31" сөнөөгч онгоц худалдан авах тухай хэлэлцээр хийж байгаа аж.

0 Сэтгэгдэл