Дэлхийн дахинд тулгамдсан асуудлууд, тухайлбал еврогийн бүсийн эдийн засгийн өсөлт суларч байгаа, Ойрхи Дорнодын тогтворгүй байдлыг шийдвэрлэх арга замыг хэлэлцэхээр аж үйлдвэржсэн болон хөгжиж буй улсуудын удирдагч нар уулзаж байна.
“Их-20 “ бүлгйн дээд хэмжээний уулзалт өнөөдөр Австралийн Брисбен хотод эхэллээ. Дээд хэмжээний уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин тэргүүтэй олон улсын удирдагч нар оролцож байна.
Энэ дээд хэмжээний уулзалтын өмнө ОУВС-гийн албаны хүмүүс нэг тайлангаа танилцуулсан. Тэдний хэлснээр, АНУ-ын эдийн засаг сэргэж, нефтийн үнэ буурч байгаа нь эерэг дохио юм.
Гэхдээ еврогийн бүсэд мөнгөний эргэлт буурч байгаа, Украин болон Ойрхи Дорнодын геополитикийн эрсдэл, амь насанд хүрэх аюултай “Эбола” вирусийн тархалт зэрэг хэд хэдэн түгшээсэн асуудал мөн байна.