Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энд тэндэхийн 25 сонин тэмцээн

Хүмүн төрөлхтөн үүсэн цагаасаа л өөр зуураа өрсөлдөж уралдаан тэмцээн зохиож ирж. Зарим нь олон улс орнуудад тархаж олимпын тэмцээн болоод байгаа. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сортын уралдаан тэмцээнүүдээс гадна, энд тэндэхийн улс орнууд, үндэстнүүдийн зохиосон элдэв уралдаан тэмцээнүүд бас байна аа. Зарим нь бүр хүний санаанд оромгүй байх нь ч бий. Сонирхъё.

25. Эхнэрээ үүрээд

Эхнэрээ үүрээд уралддаг энэ тэмцээн 1992 оноос Финляндад жил бүр болдог. Эхнэрээ уруу нь харуулаад юм уу, уламжлалт маягаар үүрээд элдэв саадыг туулан уралддаг тэмцээн.

24. Намган дундуур

Английн Уэльст 1976 оноос хойш зохиож байгаа энэ тэмцээн намган дундуур гаргасан хоолойгоор хамгийн хурднаар сэлж гардаг уралдаан. Амьсгалах хоолой, хөлийн сэлүүр ашиглаж болно.

23.Устай савнаас гахайн шийр  амаараа шүүрдэх

Дүүрэн устай савнаас гахайн хөл амаараа гаргадаг энэ тэмцээнд зүүн Дублин, Жоржия муж улсад жил бүр болдог. 1996 онд анхны тэмцээн нь болоход 5000 хүн оролцож байжээ.

22.Секс хүүхэлдэйтэй хамт сэлэх

Энэ тэмцээний албан ёсны нэр нь “Bubble Baba Challenge”. Зүгээр л нэг үдэшлэгийн үеэр  эрчүүд наргиж байгаад л гэнэт ийм санаа төрөж эхэлсэн түүхтэй гэнэ.

21. Хөлийн хуруугаа барилдуулах

1974 онд Их Британийн Веттоны нэгэн уушинй газарт  дөрвөн халамцуу хүн анх сэдсэн гэнэ. Гурван үетэй энэ тэмцээнд хоёр удаа дийлсэн нь ялагч болно. Яг л чөлөөт бөхийн барилдаан шиг.

20. Өндөр өсгийттэй уралдаан


Энэ тэмцээн Сидней, Парис, Москва, Амстердам хотуудад болдог. 7-оос доошгүй өндөр өсгийт өмсөөд 80 метр замыг хэн хурдан туулсан нь аварга болдог.

19.Хэн гахайтай адил дуугарах вэ

Парист жил бүр болдог ХАА-н “Pig Grunting World Championship and Agricultural” үзэсгэлэнгийн хүрээнд жил бүр зохиодог хамгийн нэр хүндтэй тэмцээн. Гахайн хоншоор зүүж байгаад хэн нь яг гахай шиг дуугарахыг шалгаруулдаг.

18. Толгой дээрээ зогсч байгаа шар айраг уух

Чехийн Опава хотод зохиодог энэ тэмцээн “Долоо хоногийн гайхамшиг” нэрээд болдог. Энд бас  шар айрагтай буухиа, өндөг шидэх болон барьж авах зэрэг өөр өөр төрлийн тэмцээн ч болдог. Зөвхөн энэ онд гэхэд л ийм тэмцээн 41 удаа болжээ.

17. Туна загас шидэх

Австралийн Порт-Линкольнд болдог Тунарама наадмын хүрээнд жил бүрийн нэгдүгээр сард зохиодог тэмцээн. Ердөө л хөлдөөсөн туна загасыг хэн нь хол шидэхийг үзнэ. 2007 он хүртэл жинхэнэ загас шидэж байсан бол одоо хиймэл загас шиддэг болжээ.

16. Шаг-бокс


Зүгээр л шатар тоглож байснаа нударга зөрүүлдэг энэ тэмцээн өнөөдөр Их Британи, Энэтхэг, Герман, Орост түгээл болон дэлгэрч байгаа.

15. Гитар тоглох дүр үзүүлэх

Финляндын Оулу хотноо 1996 оноос хойш жил бүр болж байгаа тэмцээн. Хоёр үе шаттай энэ тэмцээний эхний шатанд дуртай дуугаа сонгон авч 60 секундын турш “тоглоно”. Хоёр дахь үе шатанд нь шүүгчид, зохион байгуулагчдын нэрлэсэн дууг “тоглож” үзүүлнэ.

14. Саунд суух тэвчээр

Бас л Финляндад жил бүр зохиодог энэ тэмцээнд эрчүүд бол 110 градусаас эхэлсэн халуунд хэн нь удаан суухаа үзнэ.

13. Чинжүү идэх тэмцээн


Умард Каролинад болдог энэ тэмцээн таван үе шаттай. Мэдээж хэн хамгийн олон чинжүү идсэн нь аварга болно. Эхний  үед оролцогч хамгийн том, кайены 500-2500 нэгж гашуунтай  чинжүү иднэ. Ингэсээр тав дахь үе болоход хятадын буюу 100-300 мянган нэгжийн халуун чинжүү идэж чадвал аварга болно доо.

12.Марихуаны олимпиад

Австралийн  шинэ Өмнөд Уэльсийн  Нимбин тосгонд болдог энэ наадмын үеэр хар тамхи татдаг гаанс шидэх, өвс түүх, зэрэг тэмцээн болдог. Том шуудай бариад бутан дундуур явж хэн нь их өвс түүх зэрэг.

11.Буурцаг үлээж буудах


1971 оноос хойш Английн Кембрижшир гүнлэгийн Уитчам тосгонд болж байгаа тэмцээн. Хамгийн анх буяны хөрөнгө хуримтлуулах үүднээс зохион байгуулсан чинь улам дэлгэрч энэ тэмцээнд оролцох гэж бүр гадаад орноос ч хүн ирдэг болсон гэнэ.

10. Өвдгөөрөө барилдах

Энэ бол зүгээр л нэгэн төрлийн барилдаан. Англид бүр 17 дугаар зуунаас зохиож ирсэн энэ тэмцээн байнгын дүүрэн үзэгчтэй байдаг. Зарим нь бүр хөл, өвдөгнийхөө чадлыг сайжруулах гэж тусгайлан бэлтгэл хийдэг.

9.Усан доорхи хоккей

Усан доор л болохоос биш ерийн хоккейтэй яг л адил эсрэг талын хаалгандаа шайб оруулахын төлөө тэмцэлдэнэ. Англид 1954 оноос хойш болж байгаа.

8. “Red Bull-ын нислэгийн өдөр”

Red Bull компаниас зохион байгуулдаг энэ тэмцээнд оролцогсод тодорхой хэмжээний жинтэй, өөрсдийн гараар хийсэн төрөл бүрийн ниэсх төхөөргөөр нисч өрсөлдөнө. Нуур далайн эрэг дээрх харайх давцангаас үсэрч үзүүлдэг ч заримынх нь аппарат нисэхгүй байх нь бий. 2013 онд Лонг Бичэд болсон тэмцээний үеэр нэг аппарат 78,6 метр нисч дээд амжилт тогтоож байсан.

7. Архи уух

Элдэв төрлийн хоол хүнс идэдэгтэй нэгэн адил хэн их архи уух э гэдэг бас л дэлхийд их түгсэн тэмцээн. Мэдээж энэ тэмцээн Орост хамгийн их болж оролцогчдоос нь олон хүн үхдэг. 2003 онд Орост болсон тэмцээний үеэр 3,5 литрийн лонхтой архи уус түрүүлснийхэ эдараа 20 минут болод нас барсан.

6. Царцаагаар нулимах

Байгаль хамгаалагчдын дургуйг хүргэх энэ тэмцээнийг Индиана мужийн Пердьюгийн их сургуулийн амьтан судлаач Том Турпин санаачилсан гэдэг. Мэдисон хотын Дан Каппс гэгч 9,8 метр нулимж дээд амжилт тогтоож байсан.

5.Шавхайд элгээрээ унах

Зүүн Дублин, Жоржия мужид жил бүр болдог Эртнийхний зуны олимпын нэг сонирхолтой тэмцээн нь энэ.

4.Жүржийн тулаан

Италийн умард нутгийн Ивреа хотод уламжлал болон зохиодог тэмцээн. 12 юмуу, 13 дугаар зуунаас үүссэн энэ тэмцээнд хоёр баг өөр хоороноо жүрж шидэн өрсөлддөг. Жил бүр энэ тэмцээнд зориулж хэдэн арван тонн жимс үгүй хийдэг байна.

3. Хүүхдүүд дээгүүр харайх

Испанийн Кастрилло де Мурсия тосгонд болдог энэ тэмцээн хамгйин онцгй тэмцээний нэг. “Шулмасын харайлт” гэдэг энэ тэмцээнд оролцогч шулмасын хувцас өмсөөд сая төрсөн багчуул дээгүүр харайна. Хэзээнээс үүсэлтэй нь мэдэхгүй ч нутгийнхан шинэ төрсөн хүүхдийн айдсыг үргээдэг гэж итгэдэг нэгэн төрлийн дом.

2. Шаймийх

Английн Камбрия гүнлэгийн Эгремонт хотод  болдог энэ тэмцээнд оролцогч морь тэрэгний хомут зүүгээд эрүүгээ шаймийлгаж өрсөлдөнө. Хиймэл шүдтэй хүмүүс эрүүгээ илүү өндөрт өргөж түрүүлэх магадлалтай.

1.Дур ханахыг үзүүлэх

Гитар тоглож байгаа юм шиг дүр үзүүлэх тэмцээн байхад сексийн үеэр хэрхэн дур ханадгаа үзүүлэх тэмцээн бас байна аа. 2006 онд япончууд ямра ч хосгүйгээр ганцаараа секс хийж дур яаж тавьдгаа харуулдаг энэ тэмцээнийг санаачилсан гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан