Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

30 хүртэлх насандаа юу амжуулах ёстой вэ


20-30 хүртэлх нас бол хүний амьдралын хамгийн чухал үе. Тэгэхээр энэ л үеийг маш эрчимтэй ашиглах ёстой. Залуу байна гэдэг хүний амьдралын чимэг. Энэ л үед хүн эрч хүчтэй, итгэл найдвартай, мөрөөдөл, төлөвлөгөөтэй байдаг. Нэг үгээр хэлэхэд бүхий л амьдрал чинь өмнө тань байна  гэсэн үг. Ийм л үед та ирээдүйн амьдралынхаа суурийг тавих ёстой.  
Харин хэрхэн яаж зөв тавих вэ гэдгийг сэтгэлзүйч Мэг Жей “Тун чухал жилүүд. Яагаад амьдрал өмнө минь байна вэ” гэдэг номдоо өгүүлсэн байдаг. Энд байдаг 12 чухал зөвлөгөө энэ байна.


1.Аз жаргалынхаа тухайд

Нэгэнт л зөв юм уу, буруу амьдрал гэж байхгүйгээс хойш сайхан амьдрал гэдэг мөрөөдлөөр бий болчихгүй. Тэгэхээр 20 настай залуу хүн та өөрийнхөө ирээдүйн талаар хэр нухацтай бодож зөв шийдэл гаргаснаас ирээдүй тань шалтгаална. Мэдээж та энэ л насандаа зөв шийдэл гаргаж чадвал гайхамшигтай сайхан амьдрал таны өмнө байна гэсэн үг.

2. Сонголт

Өөрийн амьдралаа зүгээр л урсахаар битгий төсөөл. Ганц арга бол хийх, ямар нэгэн зүйл хийх ёстойг ойлго. Хүмүүс “Миний аз жаргал миний алган дээр” гэж ярьдаг даа. Гайхамшиг гэж байдаггүй болохоор зүгээр суугаад хүлээж хэрэггүй. Тэгэхээр өөрийнхөө нөхцөл байдал, чадварт тулгуурлаад сонголтоо зөв хий.

3. Найз нөхдийн талаар

Сайн нөхөд гэдэг заримдаа таны хөгжлийн нэг хэсэг болох нь бий. Хүмүүс хэдий л нягт харилцаатай байна төдийчинээ бие биетэйгээ адил төстэй араншинтай  байдаг. Энэ нь нэгнийгээ дэмжих таатай нөхцөл бүрдүүлдэг болохоор сайн нөхдөө зөв сонгох хэрэгтэй. Сайхан найзууд байдаг, орой бүр уулзаад баар дамжаад л ....ямра үр дүн гарах вэ....

4. Харилцаа холбоо

Тааруухан холбоо гэвэл хуучин ажлын дарга нар, танилууд, бусад хүмүүс гээд таньтай дотно нөхөрлөөгүй хүмүүс. Гэхдээ тэд өөрт чинь ямар нэгэн шинэ зүйлийг нээж өгнө. Таньд байхгүй туршлага тэдэнд бий. Тэд бас таны мэдэхгүй, танихгүй хүмүүсийг танина. Тэгэхээр тэднээс мэдээлэл сайн олж ав.

5. Өөртөө итгэлтэй байх

Өөртөө итгэлтэй байх нь цаашдын тань ажил амьдралын амжилтын эх үүсэл. Ямар нэгэн зүйл хийхээр төлөвлөсөн ч өөртөө итгэлгүйгээс болоод эхлүүлж амжилгүй алдаж мэднэ шүү дээ. Тэгэхэр ажил төрлийн тухайд ч, хайр сэтгэлийн хувьд ч өөртөө итгэлтэй байж зорилгодоо хүрэхийг эрмэлзэж сурах.

6. Мөнгөний тухайд

За даа амьдрал минь урд минь байна, дахиад хэдэн арван жил байхад амжина гэж хойш бүү тавь. Магадгүй 40, 50 насандаа олж болох өндөр орлогын тухай 20-30 насандаа л бодож, юуг яаж эхлүүлэхээ тогтож авах ёстой. За тэгэж байгаад л ёстой нэг гялалзуулна даа гээд суугаад байвал цаг хугацаа урсаад л өнгөрнө.

7. Амьдралын ханийн тухайд

20 нас хүрмэгцээ л гэрлэчихгүй ч насан туршийн ханийн тухай бодох цаг бол яг л энэ үе. Карьер, мөнгө, ажил, гэр бүл гэж дараалан төлөвлөх явдал байдаг ч 20-30 насанд л бүгд зэрэгцэх нь бий. Тэгэхээр сонголтоо хийхээс л аргагүй. Гэр бүл болох хүнээ  буруу сонгосноос бусад олон төлөвлөгөө тань буруу эргэх нь бий шүү.

8. Гэрлэлтийн тухайд

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ганц бие амьдралын тухай ярьж бичиж, тэд наргиж, уулзаж, тохиолдлын харьцаагаар өдөр хоног өнгөрүүлж байгаа гэдэг ч судалгаанаас үзэхэд тэдний дөнгөж 10 хувь нь л ганцаар байхыг илүү үздэг гэсэн байдаг. Тэгэхээр өмнө дурдсан шиг сонголтоо зөв хийсэн бол гэрлэ.

9. Интернет,  нийгмийн сүлжээ

Залуучууд энэ л үедээ нийгмийн сүлжээнд ид хорхойтой байдаг ч алдартнуудтай өөрийгөө харьцуулах нь тун бага. Тэгээд ч хүмүүсийн ихэнх нь өөрийнхөө ямар нэгэн асуудлыг нууж байдаг гэдгийг ойлгодоггүй. Уг нь  олж авч байгаа мэдээлэл, баримтуудтай өөрийгөө харьцуулахаасаа илүүтэй амжилттай одууд нь яагаад  ийм болов, бүтэл муутай нь бас юунаас болж вэ гэдгийг тунгаадаг байх нь илүү үр дүнтэй.

10. Харууслын тухайд

Нэг л мэдэхэд харууслын тухай боддог болчихсон байх вий. “Найзуудтайгаа наргиад л....бусадтай кафе хэсээд л....түүний оронд л ингэдэг байж”...гэж бодохооргүй ажиллаж амьдар. 20 нас сайхан, гэхдээ юугаараа сайхан, юу амжуулсан билээ гэхэд харуусал төрөхгүй бол бүр сайхан.

11.Тархиа ашигла

30 наснаас хойш таны тархи уян хатан чадвартай хэвээр байх ч 20-30 насных шиг тань тийм эрч хүчтэй, шинэ шинэ нейроны холбоосуудтай байж чадахгүй. Залуу үе шигээ ямар нэгэн шинэ зүйлийг тэгэж хурдан сурч, мэдэж чадахгүй.

12. Амьдралын өмнө хүлээх хариуцлага

Ирээдүйг тэнгэр дээр биччихсэн байдаггүй. Ямар ч баталгаа байхгүй. Тэгэхээр өөрийнхөө амьдралын хариуцлагыг өөртөө ав. Зорилго тавь. Ажил ол. Гэр бүлтэй бол. Цаг хугацаа урагшилсаар байгаа бүү март. Таны амьдрал хувь заяа хэзээ нэгэн цагт сурч мэдээгүй, хийгээгүй тэр зүйлээс тань шууд хамаарахгүй байхаар ажилла. Амьдралынхаа утга учрыг тодорхойлох тэр л сонголтоо хий,

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан