Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Арабын хувьсгалаас хэн, юу хожив


Иракт Исламын улс улам бүр хү­чир­хэг­жиж, Сири Ассадын мэ­дэлд хэвээр үл­дэж, Египет эр­гээд цэргийн дэг­­­лэм тогтоож, Ли­­ви хөл толгой нь мэ­дэгдэхээ больжээ.  
Арабын хувьс­­гал гэж бол­сон юм уу гэ­сэн асуулт эн­дээс төр­­мөөр байгаа биз. Үнэхээр эдгээр оронд хувьсгал өрнөсөн юм бол яагаад юу ч өөрчлөгдсөнгүй вэ. Яагаад амьдрал нь сайн сайхан зүг рүүгээ эргэсэнгүй бүр өмнөхөөсөө ч дордож орхив. Ма­гадгүй энэ зүгээр л нэг цув­­рал бослого, үймээн төдий бай­­­сан хэрэг үү?
Дэлхий ний­­тийн сайн мэдэх хамгийн сүүлчийн жи­шээг л авъя л даа. 1989 онд коммунист орнууд өрнөсөн хувьсгал хэдэн арван орны аж амьдралыг үндсээр нь өөрчилж, өнөөдөр тэдгээрээс нь хэд нь ардчилсан засаг төртэй, амьдрал ахуй нь тогтчихоод байгаа билээ. Гэтэл хэдэн мянган хүний амь нас, хэдэн зуун тэрбум долларын гарз хохир дагуулсан Арабын хувьсгал яагаад нэг ч оронд ардчилал, эрх чөлөө, эд баялаг бус харин ч уй гашуу, хоосрол гуйланчлал авчрав.
Магадгүй америк­чуудын гаргаж ирсэн “Арабын хавар, арабын хувьсгал” гэдэг нэр сүүлийн хэдэн жил Арабт болоод өнгөрсөн үйл явдалд тохироогүй, хэтэрхий томдсон  нэр томъёо байсан бололтой. Магадгүй барууныхан үүнийг Арабын ертөнцийнхнийг засаг төрийнхөө эсрэг босоход уриалан дуудах PR-ын зорилгоор ч гаргаж ирсэн биз. “Анхнаасаа л Арабын хавар гэдэг бохир санаа байсан юм” гэж нэрээ нууцалсан АНУ-ын ахмад дипломатч хэлсэн нь нэгийг бодогдуулах биз ээ.
Ужгирч хуучирсан систем гэдэг ард түмний хүсэл зоригийн ирэн дор амархан нугарч хугаран унадаг. Арабын хаврын эхэн үед ч үнэхээр ийм зүйл болох нь гэж бодогдож байсан нь үнэн.
Тунисын гудамжинд худалдаа эрхэлдэг нэгэн эр орон нутгийн дарга даам­­луудын да­рамт шахалт, цаг­даа нарын доромжлолыг эсэргүүцэж өөрий­гөө амьдаар нь шатааснаас Арабын энэ бүх хөдөлгөөн үүдэлтэй.  Энэ явдлаас сарын дараа гэхэд 23 жил төр тэргүүлсэн Тунисын Ерөнхийлөгч Зин аль-Абидин Саудын Араб руу зугтсан. Тунисаас үлгэр авсан Алжир, Йордан, Оманд төд удалгүй олны эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, эрх баригчдаасаа өөрчлөлтийг шаардаж эхэлсэн.  Ингээд Арабын ертөнцөд суудлаасаа унасан удаах Ерөнхийлөгч нь Йемений төрийн тэргүүн Али Абдулла Сале болов. Энэ үед Египетийн нийслэл Кайр хотын Тахрирын талбайд  томоохон эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж,  Берлиний ханыг нураасны дайтай том өөрчлөлт болох нь гэсэн хүлээлт үүсгэж байлаа. Египетчүүдийн үзэн ядаад байсан ардын дайсан Мубарак ч өндөр сэнтий­гээсээ уналаа.
Гэвч... Гэвч энэ бүх хөдөлгөөн, эмх замбараагүй явдал, жагсаал цуглааны эцэст Арабт зүүн Европын1989 оных шиг жинхэнэ хувьсгал болсонгүй.
Мубаракийн дараа египет­чүүд дахин нэг Ерөнхийлөгч сонгосон ч түүнийгээ цэргийн эргэлтээр унагаж орхиод, бүр замбараагаа алдсан.
Уг нь, Тунисээс Йемен хүртэл жагсаал цуглаанд оролцогчид бүгд л эрх чөлөөг, илүү дээр амьдралыг хүсч байсан нь үнэн. Гэвч тэдний оролцсон жагсаал, дэг­дээсэн үймээн самуун эцэстээ зөрчилт бай­­далд хүргэ­сэн. Тэр нь юу гэвэл нэг талаас шашныг үгүйс­гэгч үзэл сурт­лыг хам­гаал­сан мэт мэт, тэгсэн ат­лаа нөгөө талаар Исламын фун­даменталь үзэл суртлыг бүр түгээн дэлгэ­рүүлсэн мэт зөрчилдсөн дүр зураг харагдаад байгаа. Тэгээд үр дүнд нь одоо Сири, Иракт бий болоод байгаа Исламын улс гэх аварга том бүлэглэлийг бий болгочихлоо. Юун Аль-Кайда, Талибан гэхээр бүр догшин, харгис хэрцгий аргаар тэмцдэг улс төр, шашны хөдөлгөөн үүсгэж орхилоо.
Тэгэхээр Ара­бын хувьс­галаас /үнэхээр болсон юм бол/ хэн ашиг хүр­тэв. Хүн хохирч үлдэв?
Каддафиг түлхэж унагас­ныхаа дараа Ливи улс бараг сүйрчихээд байна. Египетэд хэдий тайван байдал тогтож байгаа ч урьдынх шиг эдийн засгийн нөхцөл байдлаа эргүүлэн олж авахад хэдий хугацаа орохыг хэлж мэдэхгүй. Сирид одоо хүртэл буун дуу гарсаар байгаа ч өнөө Башар Ассад нь Ерөнхийлөгч хэвээрээ. /Тэгэхээр өнгөрсөн хэдэн жилийн дайн ямар ч үр дүнгүй гэсэн үг үү???/ Башар Ассадыг л нийтийн дайснаар тодруулаад, түүнийг түлхэн унагах гэж хүч хавсарч байсан барууны орнуудад одоо Исламын улс хэмээх яггүй толгойн өвчин гарч ирлээ. Йорданд урьдын улс төрийн тогтолцоо нь одоо хүртэл амь бөхтэй оршиж л байна. Леван ч мөн ялгаагүй. Тэдний хэн нь юу хожиж вэ?...

1 Сэтгэгдэл
Соросын сангийн зорилго тусгаар улсуудад арабын хувьсгал үүсгэж тухайн улсын хүчийг сулруулж гомо сэкс гэх мэтийг хуулиар хүлээн зөвшөөрүүлж дэлхийн засгийн газрыг байгуулах зорилго тээдэг. Эндээс гадны улсыг дандаа сайнаар харж болохгүй. Хаашаа орох гэж байна гэж асуудаг шиг хандах ёстой
Хамгийн их уншсан