Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төсвөөс хулгай хийгсдэд бүх насаар нь хорихыг Думд санал болгожээ

Төсвийн хөрөнгө завшигчдад удаан хугацаагаар, бүр бүх насаар нь хорих ял оногдуулж байх тухай хуулийн төслийг ОХУ-ын Төрийн думд оруулан хэлэлцүүлэх гэж байна хэмээн “Известия” мэдээллээ.

Төрийн думын депутат Антон Ищенко, Иван Сухарев нарын өргөн барьсан төслөөр бол Эрүүгийн хуулийн “Төсвийн хөрөнгө завшсан” гэсэн  зүйл ангид 10 сая хүртэл рубль хулгайлсан бол 5-10 жил, 10-50 саяыг завшвал 7-12 жил, 50 саяас дээш рублийн хөрөнгө зувчуулсан бол 10 жилээс бүх насаар нь шоронд хорих ял оноохоор тусгажээ.

Эрүүгийн хуулийн энэ зүйл ангийн “Төсвийн бус сангийн хөрөнгөнөөс завшвал” гэсэн хэсэгт 5-10 жил хүртэлх хугацаагаар хорьж тодорхой албан тушаал хашихыг нь 10 жилээр хориглох заалт оруулсан байна. Хэрэв энэ хэргийг бүлэг хүмүүс хэлцэн тохирч үйлдсэн бол 7-12 жил хорьж, тодорхой албан тушаал эрхлэхийг нь 12 жилээр хориглох, гэмт хэргийн бүлэглэл их хэмжээний хөрөнгө завшсан бол 10-20 жилээр юм уу, бүх насаар нь хорих ялаар шийтгэхээр заажээ.

Хуулийн төсөл боловсруулагчдын үзэж байгаагаар бол ингэснээр авлига цэцэглэх үүдийг хаах юм байна.

0 Сэтгэгдэл
MANAID YAG IIM HUULI HEREGTEI
Malan durakaa rubl gej baina. Togrog gesen gants ch ug alga. Medee unshij chadahgui unshaad oilgohgui baij hun shuumjleh sanaatai. Tosviin horongo gesen ugiig mongo gej oilgood baigaa umuu daa. Iim durak umnuudiig yana daa
Mongold iim huuli gargah geheer oorsdoo suuval buh nasaar horigdono gej aigaad ali boloh hongol yal sanaachlana sh dee. Huuli gargagchid hamgiin ih mongo iddeg luivarchid bolohoor ted iim huuli sanaachlahgui ni oilgomjtoi. Novshnuudiig yaya daa
Түмний хөрөнгө цохичохоод тийм хууль санаачилдаг тэнэг ТОЛГОЙ монголд байхгүй Сайн шиг идээд гадаад гарнаа ха ха хо хо
Ийм хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх зоригтой аавын хүү энэ 76 дотор байгаа болов уу ?
mongold hamgiin heregtei huuli bna daa
Зайлуул ... Дунгун данган 4 -р анги тогссон юмнууд сэтгуулч болж байгаа юм чинь аргагуй шуу дээ .... Монголынх тугруг , оросын мунгун тэмдэгт рубль гэдгийг уаж мэдэхэв дээ ...
manaid bol bur tsaazalj baih heregtei. Odoo bol terbum terbumaar ni zavhsichihaad 1-2 jil bolj garch ireed ter mungee ideed, gadaad ruu zugtaagaad yavj baina shuu dee
оросууд одоо төгрөгөөр тооцоо хийдэг болсон уу сэтгуулч аа
zov shde, manaid bol yajina 2 - 3 terbumiig guschihaad 2 jiliin daraa sullagdnaa geel yal avchihaj baishd. Nogoo ulaan hatsartai hotiin dargiig ta buhen sanaj l bga bizde
Хамгийн их уншсан