Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Лалын улс бүлэглэлийнхэн мөнгөн тэмдэгттэй болно


Лалын улс бүлэглэлийнхэн өөрсдийн гэсэн мөнгөн тэмдэгттэй болохоор зэхэж байгаа гэнэ. Тэд жинхэнэ алт, мөнгөн зоос гаргаж, бусад арабын улсуудын нэгэн адил мөнгөн тэмдэгтээ динар гэж нэрлэх аж.
Ирак Левантын лалын улс эсвэл Ирак Сирийн лалын улс гэж өөрсдийгөө нэрлэж буй энэ бүлэглэлийнхэн эртний исламын динарыг хэрэглээнд эргэн оруулах хүсэлтэй байгаа гэнэ.  Эртний динар алтан зоос нь 4,3 грамм алттай байсан бол мөнгөн зоосонд гурван грамм мөнгө ордог байжээ. Тэд шинээр гаргасан зоосоо өөрсдийн мэдэлд авсан газар нутагт хүчин төгөлдөр ашиглана хэмээн саяхан Иракийн Мосулд болсон томоохон мөргөлийн үеэр мэдэгджээ.
Лалын улс бүлэглэлийнхэн газрын тосны арвин нөөцтэй газар нутгийг мэдэлдээ авч, тэндээсээ өдөрт нэг сая ам.долларын ашиг орлого олдог гэсэн мэдээ бий.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан