Өчигдөр Оросын Төрийн Дума "газрын тосны салбарын татварын маневр" гэж нэрлэгдэх болсон шинэ хуулийг хоёр дахь удаа хэлэлцээд баталсан байна. Ингэснээр манай хойд хөршид бензиний жижиглэн худалдааны үнэ мэдэгдэхүйц өсөх нь гарцаагүй болов.
Шинэ хуулиар газрын тосны салбараас авдаг татварыг гол ачааг экспортоос дотоодын олборлолтын албар руу шилжүүлж байгаа болохоор "татварын маневр" гэсэн албан бус нэр авчээ. Ингэснээр төсвийн экспортын хамаарлыг багасгах зорилготой аж. Мөн олборлох салбарт боловсруулах салбараас өндөр татвар ногдуулдаг байсныг болиулан тэнцвэржүүлэх зорилготой гэнэ.
Гэвч тус салбарт ажилладаг бизнесмэнүүд, шинжээчид нь энэ хуулийг Засгийн газар нь элдэв хориг арга хэмжээ, газрын тосны үнийн уналтаас болж төсвийг бүрдүүлэхэд тулгарсан бэрхшээлээ шийдэхийн тулд боловсруулах салбарт голдуу үйл ажиллагаа явуулдаг компаниудиас илүү татвар авах замаар асуудлыг шийдэх гэсэн оролдлого гэж үзсэн байна.
Хуулийн дагуу гурван жилийн дотор газрын тосны экспортын татварыг шат дараатайгаар 1,7 дахин баасгаж, үүнтэй зэрэгцэн газрын тос олборлох татварыг 1,7 дахин, хийн олборлолтын татварыг 6,5 дахин нэмэгдүүлэх юм байна. Мөн шатахууны акцизыг нэлээд нэмэх аж.
Ингэснээр дараа жилээс бензиний үнэ 10 хувиар нэмэгдэнэ ОХУ-ын засгийн Засгийн газар хэлж. Харин төрөөс хамааралгүй шинжээчид бүр ч илүү нэмэгдэнэ гэжээ. Зарим нь 2015 оны шатахууны үнэ 20 хувиар нэмэгдэн литр бензин 50 рубль хүрнэ гэж байна.