Аргентины татварын албад улс даяар мөнгө угаах үзэгдлийг таслан зогсоох тусгай ажиллагаа явуулж санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй байгууллагуудад нэгжлэг хийж тайлан тооцоотой холбоотой бичиг баримтыг хураан авсан байна.
Нийслэл Буэнос-Айресэд гэхэд л банк, валют солих цэг, банк бус санхүүгийн байгууллага гэх мэт санхүүтэй холбоотой олон газрыг хамарчээ.
Засгийн газар эдгээр байгууллагыг татвараас зайлсхийсэн, гадаад валютыг их хэмжээгээр гадаад руу гаргасан гэж буруутгаж байгаа аж.
Үүнээс өмнө Аргентины эрх баригчид хэрэглээний бараа бүтээгдэхүүний зах зээл дээр дэлхийд тэргүүлдэг компаниудыг нэг болох Америкийн "Procter&Gamble"-ийг татвараас зайлсхийсэн, орлогоо нуун дарагдуулсан гэж үзээд санхүүгийн бүх ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байсан юм.
Энэ бүхнийг Аргентины Засгийн газрын алт, хөрвөх валюытын нөөц нь шүвхагдаж байгаатай холбон тайлбарлаж байна. Эрх баригчид энэ мэт тусгай ажиллагаа явуулах замаар гадаад валютын нөөцөө нөхөхийг оролдож байгаа гэнэ.