Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төмрийн хүдрийн үнэ бүр буурах нь


2014 оны гуравдугаар сарын байдлаар уул уурхайн салбарын төсвийн гүйцэтгэл төлөвлөсөн түвшинээс 60 хувийн бууралттай гарсан байх юм. Өөрөөр хэлбэл уул уурхайн экспортоос авахаар төлөвлөж байснаасаа 1/3 хувийг л авч. Эднээс нүүрсийг 31,4 сая тонныг экспортлохоор  төлөвлөснөөс ердөө 13,5 саяыг экспортлосон, төмрийн хүдэр 7,8 сая тонныг гаргана гэж байснаас 4,1 саяыг л экспортлож чадсан, алт 31,6 тонн гэснээс 5,1 тонныг экспортлосон байна. Хятадын эдийн засгийн өсөслт зогсонги байдалд орж эрэлт нь буурсан нь ингэж буурахыг гол шалтгаан гэдэгтэй бүгд нийлж байгаа. Цаашид манай урд хөршийн өсөлт зогсонги байдлааас гарч эрэлт нь нэмэгдэнэ гэж найдалтгүй гэдгийг судлаач, шинжээчид дуу нэгтэй мэдэгдэж байна. Иймд нүүрсний эрэлт өсч дагаад үнэ нь нэмэгдэнэ гэж найдалтгүй гэсэн үг.

Ингэтэл, “Citigroup” корпораци 2015 оны төлөвийн талаарх урьдчилсан мэдээндээ төмрийн хүдрийн үнийг тонн нь 60 ам.доллар хүрэхгүй болтол буурна гэж дүгнэжээ. Тодруулбал, 2015 оны нэгдүгээр улиралд төмрийн хүдрийн үнэ дунджаар тонн нь 72 ам.доллар байх бол өмнөх таамгаар 82 ам.доллар байна гэж үзэж байсан. Хоёрдугаар улиралд өмнөх таамгаар 80 ам.доллар гэж үзэж байснаас унаж 65 ам.доллар болно. Гуравдугаар улиралд 78 ам.доллар байна гэснээс буурч 60 ам.доллар хүрээд дөрөвдүгээр улиралд тонн нь 62 хувь болно гэж үзжээ.

Энэ жил “BHP Billiton” ба “Rio Tinto” компаниуд Австралид, “Vale SA”  компани Бразиль дахь олборлолтоо нэмэгдүүлэхтэй зэрэгцээнд Хятадын эдийн засгийн өсөлт багассан тул зах зээл дээр төмрийн хүдрийн илүүдэл үүсч улмаар үнэ нь 44 хувиар буурчээ.

“Australia & New Zealand Banking Group”-ээс гаргасан мэдээгээр энэ илүүдэл нь дараа жил дахин хоёр дахин нэмэгдэх тул тус групп нь 2017 оны үнийн таамаг төлөвийг бууруулсан байна. Үүнтэй холбогдуулан Австралийн сангийн сайд Жо Хоки нь төмрийн үнэ буурч байгаа нь Австралийн төсөвт шууд нөлөөлнө гэж мэдэгдсэн.

Улмаар “Citigroup”-ийн шинжээчид эрэлт бага байгаатай зэрэгцэн олборлолт дахин өсч эхлэх тул 2015 оны дөрөвдүгээр улиралд тонн хүдрийн үнэ 50 ам.доллар хүртэл буурч магадгүй гэж үзсэн байна.

Сидней хөрөнгийн бирж дээр олборлогч компаниудын хувьцаа хямдрав. “Rio”-ийн хувьцаа 0,7 хувиар буурч 60,80 австрали доллар хүрсэн бол “BHP”-ийнх 1,5 хувиар хямдарч 31,145 австрали доллар болжээ. “Fortescue Metals Group” –ийн хувьцаа мөн л 5,2 хувиар унаж 2,995 австрали доллар болсон нь 2013 оны долдугаар сараас хойш хамгийн доод үзүүлэлт. “Atlas Iron”-ын хувьцаа 9,4 хувиар унасан.

Төмрийн хүдрийн дэлхийн зах дээрх гүн уналтын улмаас “Macquarie Group” тайлан дээрээ олборлолт өсөхтэй зэрэгцэн өндөр өртөгтэй уурхайнууд хаагдаж байгаа тул дэлхийн төмрийн зах зээл урьд хожид байгаагүй өөрчлөн хувиралтын байдалд байна гэж мэдэгдсэн.

“Goldman Sachs Group” –ээс Хятадад түүхий эдийн эрэлт огцом өссөний хүчинд олборлогч компаниуд сүүлийн арваад жилийн хугацаанд дээд амжилт үзүүлсэн орлого олдог байсан “Төмрийн зуун” төсгөл боллоо гэж мэдэгдсэн.

Хятадын хувьд “Citigroup”-ийн шинжээч “Хятадад энэ өвөл олон тооны уурхайн ажлыг дахин сэргээлгүйгээр хаана гэж хүлээж байна” гэжээ. Үүнийг дагаа 2018 оны үнийг тонн нь 80 ам.доллар байхаар урьдчилан таамааглаад 2016, 2017 онуудад үнэ үргэлжлэн унана гэжээ.

“Wood Mackenzie”-ийн гаргасан таамаг төлөвөөр 2015 онд олборлолт нэмэгдэж, Хятадын хэрэглэээ өөрчлөлтгүй байх тул үнэ  80-90 ам.долларын орчим байх тул 2015 он нь төмрийн хүдрийн заах зээлийн хувьд хоёр дахь бүтэл муутай жил болох аж. Харин 2016 онд байдал арай дээрдсээр 2020 он гэхэд төмрийн хүдрийн үнэ одоо байгаагаас мэдэгдэхүйц өснө гэж шинжээчид үзэж.

“ArcelorMittal”-ын хүмүүс  “Бразилийн олборлолт өсөөд, Австралид өсөөд байхад Хятадад урьдынхтай адил эрэлт байхгүй болсон. Иймд үнэ 1 тонн нь 75-аас 90 ам.доллар хүртэлх хооронд хэлбэлзэж байна” гэжээ.

“Citigroup”-ийн шинжээчийн таамаг дүгнэлтээр 2015 онд экспортын нийлүүлэлт 140 сая орчим тонноор нэмэгдэнэ. “Rio Tinto”-ийн хүдрийн олборлолт 54 саяар, BHP 15 саяар, Fortescue Metals долоон саяар, Vale 30 сая тонноор тус тус олборлолтоо нэмэж магадгүй төлөвтэй байгаа аж.

Хэрэв цаашид тонн хүдрийн үнэ 70-аас 80 ам.долларын хооронд хэлбэлзсэн хэвээр байвал Канад, Бразиль, Иран, Малайз, АНУ зэрэг улсуудад байгаа олборлолтын төслүүдийг хаах магадлал байгаа.

Хэрэв тонн хүдрийн үнэ 60-70 ам.долларын хооронд удаан хугацаанд хэлбэлзвэл Баруун Африк, ОХУ-д олборлолт багасч, Австрали, Бразиль, Иранд бүр ч олон төмрийн хүдрийн уурхай хаагдана.

Энэ бүх мэдээ манайд бүр ч таагүй гэхээс өөр аргагүй.

Б.БАТАА

0 Сэтгэгдэл
Буураасай гэж бичсэн мулгуу гар ёстой тэнэг гөлөг юмдаа
БУУРААСАЙ
Хамгийн их уншсан