Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Лалын Улс”-ын 200 хүнтэй сүлжээ Парист ажиллаж байна

 
Сири, Ирак дахь “Лалын улс” бүлэглэлийн сүлжээ Францын нийслэл Парис хотод үйл ажиллагаа явуулж байна. Ийм мэдэгдлийг Иракийн Дотоод хэргийн орлогч сайд Аднан аль-Асади хийжээ.

Иракийн хүчин болон Францын тагнуулын алба энэ бүлэглэлийг илрүүлсэн бөгөөд одоо уг бүлэглэлийг ажиглаж байна гэж тэрбээр Монакод болсон Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагын  Ерөнхий Ассамблейд үг хэлэхдээ мэдэгдсэн байна. “Парис дахь “Лалын улс” бүлэглэлийн сүлжээний гишүүдийн тоо хэдийн 200 болсон” тухай телевизийн “аль-Арабия” суваг пүрэв гарагийн орой аль-Асадийн хэлснийг иш татан мэдээлжээ.

Ирак, Францын тагнуулын алба долоо хоног орчмын өмнө хамтран тусгай ажиллагаа явуулсныг тэрбээр тэмдэглэсэн байна. Гэхдээ тэрбээр “Лалын улс”-тай холбоотой бүлэглэлийн гишүүд ямар үндэстэн болох, мөн баривчилгаа явуулсан эсэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан