“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ
Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө
Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Германд Берлины хана нурсны ойг, Орост Октябрийн баярыг тэмдэглэж байна
Хүйтэн дайны хамгийн том бэлгэдэл болж хотыг, улсыг, бүр дэлхийг хоёр хувааж байсан Берлины ханыг буулгасны 25 жилийн ойг Германд тэмдэглэж эхлээд байна. Герман үндэстнийг хоёр хувааж байсан энэ ханыг 1989 оны арваннэгдүгээр сарын 9-нд буулгасан нь зөвхөн германчуудын баяр төдийгүй дэлхийг хоёр хуваагаад байсан хүйтэн дайныг эцэс болгосноороо хүн төрөлхтний хувьд тэмдэглэлт өдөр юм.
Германы канцлер Ангела Меркель Берлиний Бернауэр-штрассе гудамжин дахь тус ханын үлдэгдлийг хадгалж байдаг “Берлиний хана” дурсгалын цогцолборт зочилж, олон нийттэй уулзах юм байна. Үүний дараа иргэдийн өргөн зугаалга, алдартай жүжигчид, хөгжимчдийн концерт, төрөл бүрийн үзүүлбэр болох юм. Германд баярын уур амьсгал хэдийнээ эхэлж Бранденбургийн хаалга орчмын өргөн чөлөөнд хүмүүсийн зугаалга эхэлжээ.
Үүнтэй зэрэгцээд 97 жилийн өмнө Орос оронд мандаж, коммунизмын эхлэлийг тавьснаараа хүн төрөлхтөнд хамгийн их гай гамшиг авчирч, хүйтэн дайнаар дэлхийг хоёр хувааж өгсөн Октябрийн хувьсгалын ойг Орос орон, коммунистууд өнөөдөр орон даяараа хөөр баяр болон тэмдэглэж байна. ОХУ-ын нийслэл Москва, бусад хотуудад баярын жагсаал болж улстөрчид оролцон үгээ хэлж байна. Ялануяа Зөвлөлт Холбоот улсын коммунист намын залгамжлагч Оросын коммунист намынхан, коммунистууд энэ баяраа тэмдэглэн хотуудын гудамжаар улаан туг барин баярын жагсаалаар явцгааж байна.

0 Сэтгэгдэл