Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Умард Солонгосын сансрын залуу нисэгч наран дээр буусан гэж мэдээллээ

Умард Солонгосын сансрын 17 настай залуу нисэгч Хунг ил Хон наран дээр очоод эх дэлхийдээ эргэн ирлээ хэмээн тус улсын төв телевиз мэдээллээ.

Телевизийн мэдээнд дурдсанаар бол сансрын нисэгч шөнийн цагаар наран дээр буусан болохоор температур нь сансрын нисэгч-судлаачийн амь насанд аюулгүй байсан гэжээ.

Умард Солонгосын төлөөлөгчид энэ нислэгийн тухайд нарны температур буурсан шөнийн цагаар очсон гээд, залуу нисэгч наранд очоод ирэх хүртэл нийт 18 цаг зарцуулсан, энэ нь Умард Солонгосын шинжлэх ухаан, техникийн хүчин чадлыг дэлхий дахинд таниулсан үйл явдал гэжээ.

Наран дээр анх очсон сансрын баатрыг хүндэтгэлтэй хүлээн авлаа, ирэх долоо хоногт БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун түүнийг биечлэн хүлээн авч уулзана гэж телевизийн мэдээнд дурджээ.

Харин дэлхийн бусад орны судлаач эрдэмтэд энэ мэдэгдлийг сонсоод ямар ч боломжгүй зүйл хэмээн гайхаж байна. Наран дээрх температур нь хоногийн аль цагаас үл хамааран цельсийн 5700 градус төдийгүй нар хүртэл 150 сая км гэдгийг дурджээ.

0 Сэтгэгдэл
Манай хэвлэл мэдээллийнхэн боловсролгүй тэнэг юм уу? эсвэл ард түмнийг байнгийн харанхуй мулгуу гэж боддог юм уу? Ядаж наад зурган дээрхээ нэг уншчаач? АНУ-г дагаж их далдагнаж байж Ливийн Кадафиа шиг юм болвоо. . .
худлаа нарны шөнө гэж юу байсан юм мөнхийн дэлбэрч халуунаа үүсгэдэг гэсэн шүү тээг юм
цоглог л хүү байна
Хамгийн их уншсан