Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Цөмийн энергийн газар цацрагийн бүх хяналтыг тавьдаг

Дэлхий нийтэд цөмийн технологийн энхийн хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Монгол Улсад ч мөн адил сүүлийн жилүүдэд эрчимтэй нэвтэрч байгаа энэ үед олон улсын стандартад нийцсэн жишгийн дагуу Цөмийн энергийн газар (ЦЭГ)-аас цөмийн болон цацрагийн хяналтыг тавьж цацрагийн аюулгүй байдлын хэвийн ажиллагааг хангуулан ажиллаж байна. Одоогоор Монгол Улсад Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн 34 дүрэм журмыг мөрдүүлэн ажиллаж байна. Тухайлбал ЦЭГ нь Монгол Улсад цацрагийн үүсгүүр хэрэглэж буй бүх аж ахуйн нэгжид цацрагийн аюулгүй байдлын хяналт тавьж,тодорхой төлөвлөгөөний дагуу мэргэжлийн сургагч багшаар удирдуулсан олон улсын хэмжээний сургалт семинарыг холбогдох байгууллагын цацрагийн аюулгүй байдлын албан хаагч нарыг тогтмол хамруулан явуулсаар байна. Тухайлбал, одоогийн байдлаар манай улсад 252 аж ахуйн нэгжид 935 цацрагийн үүсгүүр хэрэглэж байна. Үүнээс эрүүл мэндийн салбарт 164, аж үйлдвэрийн салбарт 7, төрөл бүрийн лабораторуудад 243 үүсгүүр хэрэглэдэг ажээ. Уул уурхайн салбар хөгжиж буйтай холбогдон Оюутолгой орд дээр гэхэд 58 цацрагийн үүсгүүрийг ашигладаг бол Эрдэнэт үйлдвэрт 165 үүсгүүрийг хэрэглэдэг байна.

Эдгээр бүх цацрагийн үүсгүүрийг ЦЭГ Монгол Улсад импортоор орж ирээд, ашиглалтаас гарах хүртэл нь хяналт тавьж ажиллаж байна. Харин хэрэггүй болсон аливаа цацрагийн үүсгүүрийг изотоп конторт аюулгүй хадгалдаг юм.
Мөн хилээр хууль бусаар орж ирж болзошгүй цацрагийн үүсгүүр түүнтэй холбоотой бараа материалд хяналт тавих зорилгоор цацрагийн үүсгүүр илрүүлэгч 83 төхөөрөмжийг Монгол Улсын хилийн 15 боомтод суурилуулан аюулгүй байдлын хэвийн ажиллагааг ханган ажиллаж байна. Тус газрын итгэмжлэгдсэн хоёр лаборатор нь хүнсний бүтээгдэхүүн, гадаад орчин, барилгын материал, уул уурхайн бүтээгдэхүүнд цацраг идэвхт изотопын хувийн идэвхийг тодорхойлох шинжилгээ, орон байрны агаар, ус, хөрсөнд радон тодорхойлох хэмжилт, рентген оношилгооны аппарат төхөөрөм­жүүдэд чанарын баталгаажуулалтыг хангуулах хэмжилт, цацрагтай ажиллагчийн мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтын хэмжилт, гадаад орчны цацрагийн байнгын хяналт, дозиметрийн багажинд шалгалт, баталгаажуулалтын хэмжилт зэргийг тус тус хийж байна.
Өөрөөр хэлбэл Монгол Улсад цацрагийн аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр Цөмийн энергийн газар олон тодорхой ажлыг хийж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан