Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүгд найрамдахчууд ялсан нь Б.Обамад сонгогчдын итгэл алдарсныг харуулав уу

АНУ-д болсон Сенатын сонгуульд Бүгд найрамдах нам ялснаар Барак Обамагийн засаг захиргаа сүүлийн хоёр жилийн хугацаанд бүгд найрамдахчууд зонхилсон сенаттай хамтран ажиллах тус намын нэр дэвшигчид Арканзас, Колорадо, Айова, Монтана, Хойд Каролина, Өм­нөд Дакота болон баруун Виржиния мужид ялсан байна. Саналыг бүрэн тоолж дууссаны дараа Бүгд найрамдахчуудын ялсан тойрог улам нэмэгдэх тө­лөвтэй байна. Тус нам Тө­лөө­­лөгчдийн танхимд ч олон­хийн байр сууриа бат­жуу­­лах дүр зураг харагдаж байгаа юм.


Бүгд найрамдах нам энэ удаагийн сонгуулийг Ерөн­хийлөгч Б.Обамад сонгогчид итгэл хүлээлгэж буй эсэхийг харуулах нэг ёсны бүх нийтийн санал асуулга болно хэмээн кампанит ажлынхаа үеэр мэдэгдэж байсан. Тэгэхээр тэдний үзэж буйгаар Америкийн сонгогчид Ерөнхийлөгчдөө итгэл алдарч буйг энэ сонгуулийн дүн харуулав бололтой.
Бүгд найрамдахчуудын хүлээн авсан өөр нэг баяртай мэдээ бол тус намаас мужийн захирагчдын сонгуульд ялагсад ч олон байгаа аж. Нийтдээ 36 мужийн захирагчийг сонгосноос Флорида, Мэйн, Висконсин зэрэг мужид Бүгд найрамдах намынхан дахин сонгогдож чаджээ.
Шинээр сонгогдсон гишүүд ирэх нэгдүгээр сард тангаргаа өргөн, ажилдаа орох бөгөөд ийнхүү 2006 оноос хойш Бүгд найрамдах нам хууль тогтоох хоёр танхимд хоёуланд нь олонхийг бүрдүүлсэн анхны тохиолдол болох юм.  

0 Сэтгэгдэл
Оростой шөргөөлцөлдөхөөр ингэдэг юм даа.
ХАР ТАГТАА. ХЭТЭРХИЙ НООМОЙ ЮМ
Хамгийн их уншсан