НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ба Ги Мун НҮБ-аас зохион байгуулж буй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын чуулганд оролцохоор Австрид хүрэлцэн ирээд буй. Тэрээр Австрийн эрх баригчид, парламентын өмнө үг хэлэхдээ "бяцхан" алдаа гаргаж зочилж буй орноо Австри бус Австрали хэмээн хэл халтираад хэлчихжээ. Бан Ги Мун үг хэлэхдээ "Ерөнхийлөгч Фишер болон Австралийн Засгийн газарт онцгойлон талархал илэрхийлмээр байна" гэсэн бөгөөд хэл халтирснаа дараа нь хэвлэлийн бага хурлын үеэр залруулж "Австрид ямар ч кенгуру байдаг юм байна" хэмээн хошигноод "Хааяа ийм алдаа гарчихаад байдаг, та бүхэн ойлгоно гэж найдаж байна" гэжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Австрид айлчлах үеэрээ тус улсаас "Eurovision" тэмцээнд түрүүлсэн дуучин К.Вурсттэй уулзсан юм. ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөө тэмцдэг К.Вурст Евро парламентын гишүүд болоод НҮБ-ын ажилтнуудын өмнө хоёр дуу дуулжээ.