“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ
Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө
Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Умард Солонгосын тухай сонин баримтууд
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун “сураггүй болж”, төрийн өндөр албан тушаалтнуудаа бөөнөөр нь цаазалж гээд Умард Солонгосын тухай баримтууд ар араасаа цуварч энэ чинь ер нь ямар улс вэ гэсэн сонирхлыг улам төрүүлсээр.
Гадаад ертөнцөөс тусгаарлагдмал, хаалттай энэ орны тухай гайхмаар зарим баримтыг дэлгэж байна. Итгэнэ үү байна уу, өөрөө мэдэх хэрэг.
1. Умард Солонгос бол бичигт үсэгт тайлагдсанаараа дэлхийд тэргүүлэх орон гэж болно. Хүн ам нь үндсэндээ 100 хувь бичиг үсэгтэй.
2. Энэ улсад үс засах 28 хэв загварыг төр засгаас тогтоосон байдаг. Эмэгтэйчүүдэд 14 төрөл байдаг бол эрчүүдийг үсээ 5 мс-ээс илүү урт ургуулахыг хориглодог ч хижээл насны эрчүүдэд 7 см ургуулахыг зөвшөөрдөг. Үүний зэрэгцээ эрчүүдийг их удирдагч Ким Чен Унтай ижил загвараар үсээ засуулахыг шаардана.
3. Өнөөгийн удирдагч Ким Чен Уны эцэг Ким Чен Ир нэг солонгос хүний жилийн орлогоос 800 дахин их мөнгийг сайн чанарын коньякт зарцуулдаг байжээ. Тэрээр Хеннесси коньяк худалдан авахад жилд 700 мянган евро зардаг байсан гэдэг. Гэтэл солонгос хүний жилийн орлого 1-2 мянган доллар л байсан.
4. Умардын дарангуйлагч бас кинонд үйлсгүй дуртай нэгэн байсан гэнэ. Түүний цуглуулгад 20 мянган кино байсны дотор “Рэмбо”, “Гозилла”, 13 дахь баасан гараг” зэрэг кино байжээ
5. Умард Солонгос нийт газар нутгийнхаа 20 орчим хувийг л газар тариалангийн үйлдвэрлэлд ашигладаг.
6. Умард Солонгосын иргэд, ялангуяа Солонгосын дайны дараа төрсөн иргэд Өмнөд Солонгосын иргэдээс дунджаар 6 см намхан. Хүнсний хомсдолтой холбоотой гэж мэргэжилтнүүд үздэг. БНАСАУ-ын гурван хүүхэд бүрийн нэг нь хүнс тэжээлийн дутагдалтай өсч байгаа.
7. БНАСАУ байнгын армийнхаа бүрэлдхүүний тоогоор дэлхийд дөрөвдүгээрт ордог. Өнөөдөр энэ улсад 1 сая 190 мянган хүн цэргийн алба хааж байгаа.
8. Армид алба хаахад бэлэн хүний нь тоо Сенегал улсын нийт хүн амтай тэнцэнэ. 6,5 сая эрэгтэй, 6,4 сая эмэгтэй эх орноо хамгаалахаар БНАСАУ-ын зэвсэгт хүчинд алба хаахад бэлэн байгаа.
9. БНАСАУ нийтдээ 25,5 мянган км авто замтай ч үүний 2,8 хувь болох 724 км зам л хатуу хучилттай.
10. Умард Солонгосын 6 сая хүн хүнсний хомсдолтой байгаа бол хүүхдүүдийн 33 хувь нь хүнсний хомсдолоос болсон суурь өвчтэй. Зарим мэдээгээр Умард Солонгос Дотоодын нийт бүтээгдхүүнийхээ 23,4 хувийг ХАА-д зарцуулдаг.
11. Умард Солонгосыг авлигад хамгийн их идэгдсэн орон гэдэг. 2013 оны Авлигын индексээр БНАСАУ, Сомали, Афганистан орнууд авлига бүр хямралын хэмжээнд хүрсэн гэж гарсан. 177 орныг 100 хүртэлх оноогоор дүгнэхэд БНАСАУ 8 оноо авсан.

0 Сэтгэгдэл