Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Кино бол хамтын бүтээл жүжигчин Цоомоогийн цуврал фото

“ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр буюу Цоомоо өнгөрөгч есдүгээр сараас гудамжаар цагаан "халат"-тай явж олон хүнтэй зургаа авахуулж байна гэх мэдээллийг хүргэж байсан билээ. Тэгвэл түүний халатны учиг тайлагдав.

Цоглог, эрч хүчтэй залуус маань дөрөв дэх дэлгэцийн бүтээлээ үзэгчиддээ толилуулахад бэлэн болжээ. “ОМАРЫН ЭРЭЛД” адал явдалд инээдмийн уран сайхны кинондоо жүжигчин Цоомоо халаттай нэлээдгүй олон газар зураг авалтанд орсон байна. Өдгөө учрыг нь олсон хүмүүс "Омарын эрэлд"-ийг үзнэ ээ гэлцэх боллоо.

Тус киноны зураг авалтыг албан ёсны зөвшөөрөлтэйгээр 40 хувийг БНСУ-д авчээ. Уг киноны зохиолыг жүжигчин Б.Энхбаяр бичсэн бол ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж,продюссероор С.Жавхлан,Э.Цолмонбаяр зураглаачаар “Логик” фильм студийн Э.Нэргүй, хөгжмийн зохиолчоор “Ертөнц” цомгийн зохиолч Г.Онон нар ажиллажээ.

Киноны гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн залуус бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон бөгөөд жүжигчин Б.Навчаа, Д.Дэлгэрсайхан, Б.Баатархүү, Х.Манлайбаатар, Р.Адъяа нар оролцон тогложээ. Тун удахгүй авьяаслаг уран бүтээлчдийнхээ бүтээсэн адал, явдалт инээдмийн киног кино теарт үзэн адал явдлаар аялан, инээдээр цалгих болно.

“ОМАРЫН ЭРЭЛД”  киноны зураг авалт эхэлсэн цагаас эхлэн жүжигчин Цоомоо өөрийн цахим хуудаснаа кино бол хамтын бүтээл хэмээж кинондоо тусалсан бүхий л уран бүтээлч, хамт олон, найз нөхдийнхөө зургийг цувралаар оруулж байсан юм. Ингээд та бүхэндээ цуврал зургаас хүргэж байна.

Кино бол хамтын бүтээл /жүжигчин Э.Цолмонбаяр/

Дэлгэрэнгүйг http://www.urlag.mn/post/16318.htm
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан