“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ
Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө
Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Багшийгаа хөнөөсөн британийн хүүд 20 жилийн ял оноолоо
Их Британийн Лидс хотын католик коллежийн 16 настай Уилл Корникийг 63 настай эмэгтэй багшийгаа хэрцгийгээр хөнөөсний нь төлөө бүх насаар нь хорих ял өгөөд 20 жил хорих болгон өөрчилсөн байна. Энэ оны дөрөвдүгээр сард Уилл Корник хичээлийн үеэр ангийнхныхаа өмнө Энн Макгайер багш руугаа хутга барьж дайран долоон удаа хутгалсан юм. Тэрээр багш нь зугтаах гэж байхад бүр унасан хойно нь ч гэсэн багшийгаа хутгалсаар байжээ. Дараа нь Корник юу ч болоогүй юм шиг суудалдаа эргэн суусан байна. Тэрээр энэ аймшигт хэргээ бүр эртнээс төлөвлөж өмнө нь Facebook-тээ “Тэр үхэх л болно” гэж бичиж, энэ үйл явдлаа тэмдэглэхээр сургуульдаа нэг шил виски авчирсан байжээ.
Корник багшаасаа гадна өөр хоёр ч багш, өөрийн найз байсан охиныг хөнөөхөөр төлөвлөж байсныг мөрдөн байцаагчид тогтоосон байна. Шүүх хуралдаан дээр Корник ийм хэрэг хийсэндээ харин ч бахархаж байна гэж хэнэг ч үгүй мэдэгдэж байжээ. Хэдийгээр түүнд 20 жилийн ял өгсөн ч тэрээр хэзээ ч шоронгоос гарахгүй байх гэж хуульчид үзэж байна.

0 Сэтгэгдэл