Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эдгэшгүй хүнд өвчтэй Бриттани Мэйнард өөрийн хүслээр хорвоог орхилоо

Бриттани Мэйнард өчигдөр орой хамгийн хайртай хүмүүсээрээ хүрээлүүлсээр энэ хорвоог  өөрийн хүслээр орхижээ. Тэрээр ийн хорвоог орхихоос өмнө “Баяртай хайрт гэр бүлийнхэн, найз нөхөд минь. Өнөөдөр бол үхлийн аюултай хүнд өвчинтэй нүүр тулгарсан миний бие нэр төртэйгөөр хорвоог орхих өдөр. Энэ аймшигт тархины хорт хавдар надаас их зүйл авч одлоо.  
Энэ хорвоо ертөнцөд амьдрахад дэндүү үзэсгэлэнтэй, түүний өнцөг булан бүрт аялах нь амьдралын минь том сургамж болж байлаа. Надтай учирсан дотны найз нөхөд, таньдаг хүмүүс минь хамгийн өгөөмөр нинжин сэтгэлтэй өглөгч хүмүүс байлаа. Баяртай хорвоо минь. Сайн сайхан энергийг түгээж амьдраарай” хэмээн сүүлчийн зурвасаа олон нийтэд хаяглан Фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ.

Бриттани Мэйнард бол 29 настай, жирийн л нэг америк бүсгүй. Тэрээр долоон сарын өмнө тархины хорт хавдрын дөрөвдүгээр зэрэгтэй гэсэн онош сонсохоос өмнө эгэл жирийн л амьдарч явсан нэгэн байв. Гэвч нэгэнт эмчилгээ хийхээс оройтсон, одоо зургаан сарын л нас байна гэсэн онош сонссоны дараа өөрт үлдсэн хэсэгхэн хугацааг өөрийн хүслээр өнгөрүүлж, үхлийг хүлээж суух биш харин түүнтэй хэзээ учрахаа өөрийн хүслээр сонгохоор шийджээ.
Үхлийн аюултай хүнд өвчин туссан хүн өөрийн хүслээр эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн тусламжтайгаар амиа егүүтгэх боломжийг АНУ-ын дөрвөн муж олгосон хуультай. Бриттанигийн оршин суудаг Калифорни муж үүнийг хүлээн зөвшөөрдөггүй тул тэрээр ийм хуультай Орегон руу хэдэн сарын өмнө шилжиж иржээ.
Ийнхүү Бриттани Мэйнард тархины хорт хавдар өвчин өөрийнх нь амийг авч одохоос өмнө амьсгал хураах цаг мөчөө өөрөө сонгох боломжтой болсон бөгөөд арваннэгдүгээр сарын 2-ны ням гараг хэмээн эртнээс товложээ. Тэрээр гэрлээд удаагүй нөхөр, ээж, болон хойд аав, дотны хэдэн нөхдөө хажуудаа байлцуулан унтлагын өрөөндөө өөрийн дуртай хөгжмийн сонсож байхдаа хорвоог орхино хэмээн төлөвлөжээ.

Бриттани Мэйнард хорт хавдраар нас барж буй хэдэн мянган өвчтөний нэг л боловч “өөрийн хүслээр хорвоог орхих” санаачилгыг өөрийн жишээгээр олон нийтэд таниулснаараа онцгой нэгэн болсон юм. Тэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай дуу хоолойгоо өргөхдөө “Эдгэшгүй хүнд өвчтэй хүмүүст өөрсдийн амьдралаа  өөрөө дуусгах эсэхийг шийдэх эрх олгохгүй байна гэдэг маш шударга бус явдал. Мэдээж хэн ч энэ амьдралаас зүгээр л яваад өгөхийг хүсэхгүй. Гэвч өдөр ирэх тусам үхэж байгаагаа мэдэрч буй хүмүүст хэзээ энэ бүхнийг эцэс болгохыг шийдэх эрх нь байх ёстой” хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг байсан юм. Түүгээр ч зогсохгүй энэ эрхийг АНУ-ын бусад мужид ч хууль ёсоор хүлээн зөвшөөрөхийн төлөө кампанит ажил явуулахад нь туслах зорилгоор хандивын сан хүртэл нээсэн юм.  

0 Сэтгэгдэл
монголд ч ийм хуультай болмоор юмдаа болсон болоогуй эмнэлэгууд руу монгоо барьж гуйж байсанаас дээр
ум ма ни бад ми хум
ХӨӨРХИЙДӨӨ ДАРАА ТӨРӨЛДӨӨ ЭНЭ ХОРВООД ИРЖ АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРААРАЙ.ӨР НИМГЭН ХҮН БҮРИЙН СЭТГЭЛД ӨӨРИЙН ГЭСЭН ТОМ ОРОН ЗАЙГ ҮЛДЭЭСЭН САХИУСАН ТЭНГЭР МИНЬ ЧИ БУЦСАН Ч ЧИНИЙ ЭНЭ ЭР ЗОРИГ УХААЛАГ АЛХАМ ҮРГЭЛЖ ХҮН ТӨРӨЛХТНИЙ СЭТГЭЛ ЗҮРХЭНД МӨНХ ОРШИНО
эвий эвий өрөвдмөөр юм ухаан харамгүй заяасан байна
Мундаг .
монголд ч ийм хуультай болмоор юмдаа болсон болоогуй эмнэлэгууд руу монгоо барьж гуйж байсанаас дээр
Хамгийн их уншсан