Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Лалын улс” Иракийн омгийн 200 гаруй хүнийг хөнөөжээ


“Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэл Иракийн баруун хойд нутагт нэг омгийн 200 гаруй хүнийг хөнөөсөн гэж тус улсын аюулаас хамгаалах хүчний албаны хүмүүс мэдэгдлээ.

Иракийн Анбар мужийн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, сүүлийн хэдэн өдөр тэд суннитуудын омгийнхны цогцсуудыг олжээ.

Хохирогчдын дунд хүүхэд, эмэгтэйчүүд байсан гэж тэд хэлэв.

“Тэднийг жагсааж байгаад ойроос буудсан гэж нүдээр харсан гэрч хэлсэн” гэж нэг омгийн ахлагч мэдэгдсэн байна.

“Лалын улс”-ыг эсэргүүцэж байгаа хүмүүсийг айлган сүрдүүлэхийн тулд энэ хүмүүсийг ингэж харгисаар хөнөөсөн бололтой.

Тус бүлэглэл нь Анбар мужид нөлөөгөө тэлж, Иракийн армийн бэлтгэл сургуулилтын баазыг булаан авчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан