Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Боко Харам”-д суллах сурагч байхгүй гэнэ

Нигерид үйл ажиллагаа явуулдаг лалын шашны хэт явцуу үзэлт “Боко Харам” алан хядах байгууллагын удирдагч Абубакар Шекуа долоон сарын өмнө барьцаалсан охидыг бүгдийг нь нөхөрт гаргасан гэж мэдэгдэв.
Шекуагийн хэлснээр 2014 оны дөрөвдүгээр сарын 15-нд Нигерийн Борно мужийн Шибок хотоос барьцаалан авсан 16-18 насны 276 охидтой холбоотой ямар ч асуудал байхгүй, суллах тухай эрх баригчидтай тохиролцож байгаагүй, тохиролцох шаардлага ч байхгүй аж. Учир нь, хүч хэрэглэн хулгайлж авсан охидыг удалгүй албан хүчээр лалын шашинд оруулж, тус бүлэглэлийн дайчдад эхнэр болгон богтлож өгсөн юм байна. Шекуа “Охидтой холбоотой зүйл хэдийнэ мартагдсан. Би тэднийг нөхөрт гаргасан” гэж. Ингээд зогсохгүй охидыг суллах, гал зогсоох тухай ямар ч тохиролцоо хийгээгүй гээд “Бид дайтаж байна. Дайнд ухрах зам байхгүй” гэжээ.
Түүний хэлсэн үг үнэн бол Нигерийн эрх баригчдын өдийг хүртэл хийсэн мэдэгдэл бүгд худал болж таарлаа. Нигерийн хүчний байгууллагынхан барьцаалагдсан охидыг суллах тухай тохиролцоонд хүрсэн, хэзээ мөдгүй суллана гэсэн мэдээ тараагаад байсан юм. Өөрөөр хэлбэл Нигерийн эрх баригчид барьцаалагдсан охидыг суллуулахын тулд өрнөдийн орнуудаас үзүүлж байгаа зэвсэг, санхүүгийн тусламж авахын тулд худал мэдээлэл тарааж байгаа болж таарав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан