Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-ын зэвсгийн экспорт 34,2 тэрбум ам.долларт хүрэв

Америкийн цэргийн хамтын ажиллагааны удирдах газар “DSCA” нь АНУ-ын цэрэг байлдааны экспортын хэмжээ 2014 онд 34,2 тэрбум ам.доллар хүрснийг албан ёсоор мэдэгдэв. “DSCA”-гийн удирдаж байдаг Хилийн чанад руу цэрэг дайны экспорт хийх хөтөлбөр “FMS”-ийг хэрэгжүүлэх явцад АНУ нь холбоотон улсууддаа нийт 31,2 тэрбум ам.долларын үнэтэй зэвсэг, сум, хэрэгсэл, байлдааны техник нийлүүлсэн байна. Үүний дээр Америкийн үйлдвэрлэгчид “FMS”-ээр дамжуулалгүй өөрөөр хэлбэл хилийн чанадад байгаа захиалагчтайгаа өөрсдөө шууд гэрээ байгуулж, гурван тэрбум ам.долларын цэрэг байлдааны бараа борлуулсан байна.
Америкийн өнгөрсөн санхүүгийн жилд буюу 2013 аравдугаар сарын 1-нээс 2014 оны есдүгээр сарын 30-ны хооронд байгуулсан цэрэг байлдааны техник нийлүүлэх хамгийн том гэрээг Катартай байгуулжээ. Катар нь зенитийн пуужинт цогцолбор “Patriot”-ийн 10 батерей, цохилтын нисдэг тэрэг “AH-64E Guardian” 14 ширхгийг, танк сөнөөгч “Javelin” пуужин 500 ширхгийг нийт 11 тэрбум ам.доллараар авахаар гэрээ байгуулсан.

Арабын Нэгдсэн Эмират нь 2,5 тэрбум ам.доллараар 4569 ширхэг “MRAP” хуягласан авто машин авах болсон.
Сингапур 2,4 тэрбум ам.доллараар өөрийн зэвсэглэлд байгаа “F-16 Fighting Falcon” сөнөөгч онгоцыг сайжруулан шинэчлэх гэрээг АНУ-тай байгуулсан.
Саудын Арави нь өөрийн зэвсэглэлд байгаа таван ширхэг нисдэг радар Boeing “E-3A”-г хоёр тэрбум ам.доллар төлж сайжруулан шинэчлүүлэхээр болсон.
Ирак сургууль ба байлдааны “AT-6C Texan II” онгоц 12 ширхгийг, “HMMWV” хуягласан машин 200 ширхгийг, агаарын ажиглалт ба тагнуул хийх хийн бөмбөлөг долоон ширхгийг нийт тэрбум ам.доллараар авахаар болсон.
2013 онд Америкийн цэрэг байлдааны экспортын хэмжээ 30 тэрбум хүрч байсан бол  2012 онд 69,1 тэрбум ам.доллар хүрч дээд амжилт тогтоож байв. 2012 онд Саудын Арави нь АНУ-аас 84 ширхэг “F-15SA” сөнөөгч онгоц худалдан авах гэрээ байгуулснаар экспортын хэмжээ нь дээд амжилт тогтоосон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан