Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Францын Ерөнхийлөгч дайралтад өртөв


Францын Ерөнхийлөгч Франуса Олландыг Парис дахь соёлын төвөөр айлчлах үеэр түүн рүү  дуулиант “FEMEN” хөдөлгөөний идэвхтэн эмэгтэйчүүд цээжээ нүцэглэн “дайрчээ”. “FEMEN” эмэгтэйчүүд цээжин дээрх “Феминизм бол гаж дон биш” гэсэн бичээсээ үзүүлэн Ерөнхийлөгч рүү давшилж эсэргүүцлийн хэлбэр ба сэтгэцийн эмгэг хоёрыг яагаад адилтгаж үзээд байгаагаа тайлбарлахыг шаардав. Уурласан эмэгтэйчүүд “Та үүнийг гаж дон гэж үзэж байна уу? Та биднийг солиотой гэж бодоод байгаа юм биш биз” гэж асуужээ. Хариуд нь Олланд “Та нар бол феминистууд, би та нарыг ойлгож байгаа. Та нар солиотой хүмүүс биш. Гэхдээ иймэрхүү байдлаар биеэ авч явах ёсгүй” гэжээ. Өөрөөр хэлбэл, эсэргүүцлээ илэрхийлж байна гээд олон нийтийн газар нүцгэн шалдан явах, шүтлэгтэй хүмүүсийн дээдэлдэг газар ёс бус үйлдэл хийх эрхгүй гэж. Францын цагдаагийн газар тус хөдөлгөөний идэвхтэн Яна Жданова, Элоиз Бутон нарыг эксгибиционзмд буруутгасныг хариуд “FEMEN”-ийнхэн ийм хэмжээ явуулсан байна. Эксгибиционзм гэдгийг олон нийтийн өмнө нүцэглэх, хэвийн бус үйлдэл авир гарган харуулж түүнээсээ бэлгийн таашаал авдаг нэгэн төрлийн сэтгэцийн гаж дон гэж үздэг. “FEMEN”-ий эмэгтэйчүүд элдэв янзаар эсэргүүцэл илэрхийлэхдээ ямагт олон нийтийн өмнө нүцгэлэх, бие засах гэх мэтээр авирлаж дуулиан шуугиан тарьдгаараа зартай.
Цагдаагийн газраас буруутгаад байгаа Яна Жданова гэхэд энэ оны зургадугаар сард лааны тосон баримлын музей руу дайран орж Путиний тосон хөшөөнд гадас зоогоод 5,6 мянган еврогийн торгуулиар шийтгүүлсэн. Элиоз Бутон нь Парис хотын Мадлен сүмийн тахилын ширээн дээр нүцэглэн үр хөндөлт хийлгэж байгаа эмэгтэйг харуулсан. Энэ үйлдлийн дараа шүүхээс түүнийг тэнсэн харгалзах ялаар шийтгэн 1,5 мянган еврогоор торгож байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан