Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын тал Мексикт олон тэрбумын төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байна

Энэ тухай Мексикт суугаа Хятадын Элчин сайд Цю Сяоци хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Тэрээр “Мексик одоо төмөр зам, нисэх буудал, өндөр хурдны төмөр зам гэх бүх салбар их хэмжээний бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж буй  бөгөөд энэ бүхэнд Хятад ихээхэн давуу талтай, миний бодлоор нэгдүгээрт орох боломжтой” гэж мэдэгдсэн байна. Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пеньи Ньетог ирэх сарын 12-нд Хятадад албан ёсны айлчлал хийх үеэр олон тооны нэн чухал гэрээнд гарын үсэг зурна гэдгийг Элчин сайд онцлоод, манай урд хөрш ерөнхийдөө Мексикийн дэд бүтэц ба эрчим хүчний төслүүдэд илүүтэй анхаарал тавьж байна гэв. Мексикийн нийслэл Мехикод орчин үеийн шинэ нисэх буудал барихад 13 тэрбум ам.доллартай дүйцэх хэмжээний хөрөнгө зарна. Төслийг Британийн алдарт уран барималч Норман Фостер Мексикийн уран барилгач Фернандо Ромеро нарын хамтран боловсруулсан төслийг өнгөрсөн сарын эхээр баталгаажуулсан. Мексикийн Ерөнхийлөгч шинэ нисэх буудлын төслийн сүүлийн жилүүдэд тус улсад хэрэгжүүлэх гэж байгаа дэд бүтцийг хөгжүүлэх хамгийн том төсөл гээд баригдаж дууссаны дараа жилдээ 120 сая хүн үйлчлэх хүчин чадалтай болохыг онцолж байсан.
Харин манай хойд хөршийн зүгээс нисэх буудал барихад нь өөрсдийн амжилттай туршин ашиглаж байгаа ногоон технологиудыг санал болгосон байна. Оросын холбогдох албаны хүмүүс ийм технологийг 2014 оны Сочийн Олимпын тогглолтод бэлтгэх, тоглолтыг явуулах үед хэрэглэсэн туршлагын талаар Мексикийн мэргэжил нэгтнүүдээ танилцуулсан гэдгийг Оросын Байгаль  орчны яамны албан тушаалтан мэдэгджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан