Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Африк, төв америкийн алан хядагчдыг ЗХУ-д хэрхэн бэлтгэж байв

Зөвлөлт Холбоот Улс задраагүй байхад социализмын чиг баримжаагаар хөгжиж байсан улс орнуудын боловсон хүчнийг бэлтгэдэг ганц газар нь ЗХУ байлаа. Энэ дотор тухайн үед иргэний дайны байдалд байж эрх баригчдынхаа эсрэг байлдаж байсан Мозамбик, Гвиней-Бисау, Йемен, Танзани, Ангол, Намиби, Лаосе, Эфиоп, Афганистан зэрэг хөгжиж байгаа улсуудад цэрэг зэвсгийн тусламж үзүүлэхийн зэрэгцээ цэргийн мэргэжилтнүүдийг нь бэлтгэж, хорлон сүйтгэгч, алан хядагчдыг нь сургаж байсан тухай тэр үед энэ сургалтын төвд ажиллаж байсан цэргийн мэргэжилтнүүд ярьж байна. Крым дэх Перевальнын тусгай лагерт 15 мянгаас багагүй ийм мэргэжилтнийг бэлтгэн гаргасан гэнэ.

Энд оросуудын бэлтгэж өгсөн хорлон сүйтгэгчид нь империалистуудын эсрэг партизаны дайнд оролцож алба хаасаар генерал, арми командлагч, цэргийн сайд болсон нь ч бий.
Нөхөрсөг харилцаатай орнуудын босогчдын армийн боловсон хүчнийг бэлтгэх ийм сургалтын төвийг Хрущевын үед буюу 1964 оны төгсгөлөөр анх байгуулсан юм. Симферополиос 20 орчим км-ийн зайд тусгай тоноглосон цэргийн нууц баазад энэ хүмүүсийг маш эрчимтэй бэлтгэдэг байлаа. Энд сургалтын танхимын хоёр давхар байр, офицеруудын байр, цэргийн хуаран, гал зуух, гуанз, буудлагын полигон авто дром гээд цэргийн сургалтын бүхий л зүйл байдаг.
Анхны курсантууд 1965 оны хавар ирсэн байна. Энэ бол Гвиней-Бисаугийн партизанууд байлаа. Тэр үед Гвинейн болон Ногоон хушууны арлын тусгаар тогтнолын төлөө португалийн колончлогчдын эсрэг партизанууд Африкийн намын тугийн дор тэмцэж байсан цаг.
Шинээр ирэгсдийг Симферополийн нисэх онгоцны буудалд Сургалтын төв-165-ын анхны комендант Владилен Кинчевский угтаж авсан байна. Болгараар дамжсан онгоц ч оройтож ирж.
Владилен Степанович Кинчевский “Харанхуй болоод хүмүүс харагдахгүй байсан. Ойртож очоод харвал бүгд тас хар хүмүүс. Ямар хэлээр ярих вэ гэж манай орчуулагч асуухад 10 орчим нь португаль хэл ойлгоно гэнэ. Бусад нь янз бүрийн л омгоос ирсэн улс байсан. 16-35 насны бүгд 75 хүн. Тэднийг гадаадын тагнуулуудад мэдэгдэхгүй гэж маш нууцаар олон газар дамжуулан авчирсан юм. Цонхыг нь хөшгөөр халхалсан хоёр автобус онгоцонд нь тулгаж байгаад авч 40 минут яваад л сургалтын төвд ирсэн.
Ингээд л түмэн бэрхшээл эхэлсэн  дээ. Ирсэн хүмүүсийн олонхи нь хэзээ ч орон дээр унтаж үзээгүй, гутал өмсч байгаагүй хүмүүс байлаа. Сургалт, хичээлийн бус цагаар тэд хөл нүцгэн л явдаг байсан.
Манай хоолыг бас идэж чаддаггүй, тогооч нар тэдний хоолыг хийж мэдэхгүй. Яг л манай цэргүүд шиг хоолло гэж дээрээс тушаадаг байсан” гэж ярьж байна.

Үзэл суртлын бэлтгэл

Сургалтын анхны төлөвлөгөөг хурандаа Михаил Стрекозов боловсруулсан байна. Байлдааны бэлтгэлээс гадна мэдээж улс төрийн хичээл, марксизм-ленинизмийн онол, дэлхийн хувьсгалт хөдөлгөөний түүх гээд хичээлүүд төлөвлөсөн.
-Нэг үгээр хэлбэл “Эхлээд хэнийг буудах гэж байгаагаа мэдэх ёстой, дараа нь яаж буудахыг сурах хэрэгтэй” гэсэн зарчим л даа гэж чөлөөнд байгаа хурандаа Михаил Васильевич Стрезков дурсч байна.
Харамсалтай нь сонсогчид нь бараг нь  л бичиг мэдэхгүй болохоор бичиж тэмдэглэнэ ч гэж байхгүй, ер нь тэгээд юу ойлгосон нь бүү мэд. Харин байлдааны бэлтгэлийн хичээлд бол тэд гайгүй. Ихэвчлэн хоёрдугаар дайны үеийн зэвсгүүд дээр, явган цэргийн мэргэжлээр хичээллэнэ. Партизаны дайны гол ажил болох сапёрын бэлтгэл маш чухал. Төмөр зам гүүр, барилга дэлбэлэх бэлтгэл хийнэ. Сургалтын төгсгөлд дэлбэлэх бодис, газрын мина аюулгүй болгохыг заана. Харин дэлбэлэх бодис бэлтгэх, хийх тухай заадаггүй байсан гэнэ.  
1966 оны намар тэдний бэлтгэлийн байдалтай Гвиней болон Ногоон хушууны арлын тусгаар тогтнолын төлөө Африкийн намын ерөнхий нарийн бичгийн дарга Амилкар Кабрал, Анголыг чөлөөлөх ардын хөдөлгөөний тэргүүн Агостиньо Нето нар ирж танилцсан.
Тэд бүр өөрсдөө байлдааны бэлтгэл дээр очиж гар буугаар буудаж байсан юмдаг.
Ийм байдлаар Крымд гвинейн 1500 орчим босогчийг бэлтгэн гаргасан байна. 1974 онд Португали Гвиней-Бисаугийн бүгд найрамдах улсыг хүлээн зөвшөөрч цэргээ гаргаж эхэлсэн. Үүний зэрэгцээ Ангол, Мозамбик, Намиби, Йемен, Конго, Танзани, Мадагаскар, Замби, Эфиопи, Сан-Томе и Принсипийн арал гээд ЗХУ-ын социализм импортолж байсан африкийн өнцөг булан бүрээс босогч дайчдыг авчирч хорлон сүйтгэх ажиллагаанд сургаж байсан байна.
Нэг ээлжинд 500 гаруй дайчныг 6-8 сараар бэлтгэдэг байж. Тэдэнд өдөрт 3,50 рублийн тэтгэлэг өгч цэргийн дүрэмт хувцас, цув, костюм, хоёр цамц, зангиа, бүрх малгай, оймс ботинк үнэгүй өгнө. ЗХУ тэр үед нэг сонсогчид 6,5-8 мянган рубль зарцуулдаг байжээ.
Португлийн колони орнуудад ямар нэгэн онгоц сөнөөсөн тухай мэдээлэл олон улсын хэмжээнд яригддаг л байсан. Тэр чинь бидний л ажил. Түүнээс биш африкчуудад тийм зэвсэг ч байгаагүй, тэгэж чадах чадвар ч байгаагүй юм шүү дээ гэж Сургалтын төв -165-ын тэр үеинй захирагч байсан хурандаа Бойко хэлж байна. Сургалтад сурсан хүмүүс муугүй дайчид болон эх орондоо буцдаг байлаа. Гэхдээ бас сонин зүйл байсан. Зимбабвегээс ирсэн 20 дайчин эх орондоо буцахдаа бүгд “СССР-т үйлдвэрлэв” гэсэн бичигтэй “Восток” цаг зүүгээд очиж. Сардаа мөнгөн  тэтгэлэг авч байгаа хүмүүс нэг тийм дурсгалын зүйлтэй буцалгүй л яахав. Гэтэл тэр нь гаалийн шалгалтаар илэрч бүгдийг нь дүүжилсэн гэдэг.

Каддафи, Арафатын цэргүүд

1970-аад оны дундуур энэ сургалтын төвд арабын ертөнцийн анхны дайчид ирсэн байна. Эхлээд Оманы босогчид болох Дофарыг чөлөөлөн Арпдын фронтын дайчид. Тэгээд дараа нь Ясир Арафатын залуучууд. 1975 оны намар 90 палестин. Онгоцны буудал дээр л анхны явдал тохиосон. Гаалийн шалгалтаар нэг дайчнаас 10 мянган доллар гарах нь тэр. За тэгээд л палестинчууд нийтийн хуаранд байх, цагийн хуваариар хичээллэхээс татгалзана.
Тэд бас хотоор дураараа сэлгүүцэхийг эрхэмлэнэ. Тэр нь ч тодорхой, Севастопольд байх гадаадынханд зориулсан эмсийн хүрээлэнд бөөнөөрөө очих гэсэн хэрэг. Сирийн БААС намын дайчид ч гэсэн асуудалгүй байгаагүй л дээ.
Сүүлдээ сургалтын хөтөлбөрөөс нь партизаны хөдөлгөөний сургалтуудыг хасч хугацааг нь хоёр жил хүртэл сунгасан. Сургалтад ирдэг хүмүүсийн тоо, улс орнууд ч нэмэгдсэн. Вьетнам, Лаос, Кампучи, Монгол, Куба, Афганистан, Ливан, Энэтхэг, Никарагуа Гренадагаас ч сонсогчид ирж байлаа.
Энд зөвхөн партизан, хорлон сүйтгэгчид төдийгүй нөхөрсөг армиудын танкчид, агаарын их буучид, жолооч, холбоочдыг бэлтгэж байсан. Үүний зэрэгцээ түр хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтууд ч хийж байлаа. Муаммар Каддафийн дөрвөн офицер 1983 онд саперын бэлтгэл хийхээр ирсэн юмдаг.
“Тэр сонсогчид гэнэт эргээд бидэн рүү буудахгүй гэх ямар ч баталгаа байхгүй байсан” гэж Михаил Стрекозов дурсч байна. Тэдний нэг нь 1973 онд гвинейн удирдагч Амилкар Кабралыг алсан хүн байсан юм шүү дээ. Тэр уг нь гивинейн удирдагчийн хамгаалалтын албанд ажиллаж байхад нь португалийн тагнуулын байгууллага элсүүлж аваад л тэр.
Мозамбикийн бас нэг дайчин эхлээд босогчдын армийн улстөрийн газрыг тэргүүлж байснаа дараа нь сөрөг хүчинд орж бидний эсрэг талын нэг удирдагч  болсон жишээ ч бий хэмээн сургалтын төвд ажиллаж байсан бэлтгэл хурандаа Михаил Васильевич Стрезков ярьжээ.

0 Сэтгэгдэл
Odoo ukrainiig suitgeh aluurchdiig bas orosuud Krimd beltgeed oruulj baigaa shuu dee.
оросын өмөөрөөд үхлээ юу алан хядагч үнэншдээ юум болонгуут оросыг өмөөрөөд чарлачих юумоо
zaaval alan hyadagch geed nerleed baih yum,
ene Oorosoos ih yum garna hsuu
1979-1981 ond tend cnin surch l blaa.
Хамгийн их уншсан