Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмнөдийн цуврал үзсэн хэмээн Ким Чен Ун 50 албан тушаалтнаа цаазалжээ


Умард Солонгос 50 орчим албан тушаалтнаа авлига авсан, Өмнөд Солонгосын цуврал кино үзсэн хэргээр цаазалсан гэж тагнуулын байгууллагын мэдээллээс иш татан Ренхап агентлаг дамжуулсан байна.
Солонгосын асуудлаар голлон бичдэг Японы мэдээллийн WoW!Korea сайт энэ цаазлуулсан хүмүүсийн нэлээд хэсэг нь тус улсын удирдах байгууллагуудын өндөр албан тушаалтан  байсан гэж баталж байна.
Барууны хэвлэлүүд үүнийг их удирдагчийн зөвлөх, авга ах, Умардад хоёр дахь гол хүн байсан Чан Сон Тхэкийг өнгөрсөн оны сүүлчээр цаазалсан хэрэгтэй шууд холбоотой гэж бичиж байгаа юм.
Залуу удирдагч Ким Чен Унд зөвлөдөг, тус улсын хоёр дахь албан тушаалыг олон жил хашсан 67 настай Чан Сон Тхэкийг төрийн эргэлт хийж, засгийн  эрх булааж авах гэсэн хэмээн өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын дундуур цаазаар авсан юм.
Чан Сон Тхэкийг цаазалсны дараа улс орны удирдлагад ажиллаж байсан 200 гаруй өндөр албан тушаалтан, Чаны төрөл төрөгсөд гээд мянга гаруй хүнийг энэ хэрэгт холбогдуулан баривчилж ялласан гэж японы “Санкэй” сонин мэдээлсэн. Энд бичсэнээр бол хамгийн багаар бодоход тэдний хагасыг нь цаазалж, үлдсэн хэсгийг нь бөөнөөр хорих засан хүмүүжүүлэх газарт илгээсэн гэдэг.
БНАСАУ-ын  улс төрийн хоригдлын тоо нь 80-120 мянга орчим бий гэж хэвлэлүүд бичиж байна.

0 Сэтгэгдэл
манайх урьж ганцхан сар ажиллуулчаад буцаая. энэ хүнд авах юм байна.
энэ дэлхий дээрх энэ лаларыг алчихаач. тэр ард иргэд нь ч юун тэвчээртэй юм
soliorchohoj dee
Худлаа шаагаад л байхийн. Бидний толгойг угааж яах вэ дээ. Тэр барууныхандаа наадхаа давтан давтан үзүүл.
Хамгийн их уншсан