Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эстоны 15 настай сурагч багшийгаа буудаж амийг нь хөнөөжээ

Эстоны Вильянди хотын Паалалинна дунд сургуулийн есдүгээр ангийн сурагч 15 настай хүү даваа гарагт немц хэлний багш 56 настай эмэгтэйгээ гар буугаар  буудаж амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ.

 “Багш эмэгтэй газар дээрээ нас барсан. Өөр хэн ч өртөөгүй. Буудсан сурагчийг баривчилж, бусад сурагчийг аюулгүй газарт гаргасан” гэж цагдаагийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Багш эмэгтэй Эне Сарап өмнө нь Вильянд мужийн шилдэг багшаар тодорч байжээ. Сурагч нь багшийгаа яг хичээл орж байхад нь буудсан бөгөөд чухам юунаас болж буудсан нь тодорхойгүй байна.

Сургуулийн захирал нь сэтгүүлчдэд гэмт хэрэгтний тухайд сурлагаараа хэвийн харин биеэ авч явах талаар жаахан асуудалтай хүүхэд гэж хэлсэн байна. Харин түүний фейсбүкт цэргийн сэдэвтэй, буу зэвсгийн тухай зургууд байхыг олжээ. Мөн аль дөрөвдүгээр сард “Намайг дуугүй байна гэж битгий шүүмжил. Хэн нэгнийг алчихсан байхад бүү хашгиралдаарай” гэсэн бичээс үлдээсэн байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан