Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятад цаазаар авах ялтай гэмт хэргийнхээ тоог багасгаж магадгүй

БНХАУ цаазаар авах ял оноодог гэмт хэргийнхээ тоог цөөлөх хуулийн төслийг хэлэлцэж эхлэх гэж байна. Эрүүгийн ийм хуулийн төслийг өнөөдөр Бээжинд ажлаа эхэлж байгаа Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны 11 дэх удаагийн чуулганд оруулах гэж байгаа юм байна.
Байнгын хорооны чуулганд оруулж байгаа хуулийн  энэ төслөөр бол Эрүүгийн хуульд зэвсэг, галт хэрэгсэл, цөмийн материал болон хуурамч валютын хууль бус наймаа;  мөнгөн дэвсгэрт хуурамчаар үйлдвэрлэх, залилан мэхлэх замаар олж авах; садар самуун, биеэ үнэлэх гэмт хэргийн бүлэглэл байгуулах, оролцох; албан тушаалаа урвуулан ашиглах замаар хүмүүст хохирол учруулах, дайны цагт цуу яриа дэгдээх хэргүүдэд цаазаар авах ял оноож байх юм байна.
Хуулийн төслийг чуулганаар баталбал 1979 оноос хойш мөрдөж байгаа Эрүүгийн хуульд орж байгаа хоёр дахь өөрчлөлт болох юм. Хятадын өнөөгийн хуулиар 13 төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ял оноож байгаа нь ихэвчлэн эдийн засгийн гэмт хэрэгт оноодог юм.

0 Сэтгэгдэл
Гэмт хэрэгтнээ буурхй орон руу гаргадаг нь Том орны архаг үйл ажиллагаа Тэндээс цаазнаас мултарвал Монголд ирнэ гэсэн үг
Хамгийн их уншсан