Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Украинд Европын сонголт яллаа гэв

Өчигдөр Украинд болж өнгөрсөн парламентын сонгуулийн тухайд Литвийн Гадаад хэргийн сайд Линас Линкявичус “Энэ улсад европын сонголт яллаа” хэмээн санал бодлоо илэрхийлснийг  Украины ГХЯ-ны микроблогт бичжээ. Үүнийг  УНН хэвлэл дамжуулсан байна. 

“Украинд Европын сонголт ялж өнгөрсөн үе ард хоцорлоо. Ард түмний хүсэл зоригийг хэн ч өөрчилж чадахгүй юм байна. Ногоон хувцастай салан тусгаарлагчид ч, оросын ачааны цагаан машинууд ч өөрчилж чадахгүй нь” гэж Литвийн Гадаад хэргийн сайд онцолжээ.

Мөн Польшийн Гадаад хэргийн сайд Гжегож Схетина бас украины парламентын сонгууль ардчилсан байдлаар, ил тод боллоо гэж саналаа илэрхийлжээ.
Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер бас Украины парламентын сонгуулийг өөрчлөлтийн шинжтэй ардчилсан сонгууль гэсэн байна.

Канадын Ерөнхий сайд Стивен Харпер ардчилсан эрхийнхээ үндсэн дээр сонголтоо хийсэн Украины ард түмэнд Засгийн газрынхаа нэрийн өмнөөс  баяр хүргээд “Путины түрэмгий дэглэм”-ийн өөдөөс эр зориг гарган өөрсдийн саналаа илэрхийлсэнд нь талархал дэвшүүлжээ.

0 Сэтгэгдэл
Baruunii terror deglem togtoj baigaa yum biz dee. Odoo shine ah nar ni ali her olon jil tejeehiin bol doo. Bayalaggui yaduu Ukrainiig
орчуулгын алдаа биш Украйны сонгууль нь 50 хувьдаа хүрээгүй шүү дээ тэхээр хүчингүй учраас худлаа мэдээллэж байна
yu ch oilgosongui .ene odoo orchuulgyn aldaa yu ta nar oilgozh bn a uu
Хамгийн их уншсан