Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сонгуулиар арвин долоо хоног


Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр дэлхийн хэд хэдэн улсад сонгууль болж өнгөрлөө.

Украин

Украинд болсон Рада буюу парламентын сонгууль дэлхий нийтийн анхаарлыг ихэд татсан нь мэдээж.
Украины зүүн нутагт болж байгаа тусгай ажиллагааны улмаас парла­ментын сонгуулийн зохион байгуулалт хамгийн ээдрээтэй асуудал болж хувирлаа. Сонгуульд нийт 33,5 сая хүн оролцон санал өгөх боломжтой байснаас Луганск, Донецк орчим амьдардаг 2,8 сая хүн саналаа өгч чадахгүй нь гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Украины нутаг дээр нийт 32086 сонгуулийн санал авах төв хилийн чанадад 112-ыг байгуулснаас Орост 6, Германд тав, Польш ба АНУ-д тус бүр дөрвөн санал авах төв байгуулжээ. Сонгуулийн дүнгээр Ерөн­хийлөгч Поро­шенкогийн байгуулсан нам ба түүний дэмжигчид өөрт хэрэгтэй хууль саадгүй батлуулж чадах хэмжээнд хангалттай олон суудал авч чадах эсэх нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байна. Сонгуулиар Украиныг Евро­пын холбоотой дотносохыг дэмжигч хүчин ялах нь гарцаагүй гэдэгт шинжээчид бүгд санал нийлж байна.
Хамгийн гол нь, энэ дэмжигчдийн бүрэлдэхүүн ямар байх вэ гэдэгт асуудал нь бий. Порошенкогийн нам дийлэнх олонх болж чадахгүй бол аль намтай эвсэх вэ? гэдгийг бүгд хүлээж буй.Сонгуулийн эцсийн дүнг энэ 30-нд албан ёсоор эцсийн байдлаар гаргах аж.

Тунис

Тунист Ардын төлөөлөгч­дийн ассамблей буюу парла­ментын сонгууль боллоо. Энэ сонгууль нь 2011 оны нэгдүгээр сарын 14-ний “Замбага цэцгийн хувьсгал”-аар Ерөнхийлөгч Зин аль Абидин бен Алигийн дэглэмийг түлхэн унагаснаас хойш анх удаа байнгын үйл ажиллагаатай хууль тогтоох байгууллагыг бүрдүүлэх чухал үйл ажиллагаа болно. Хувьсгал ялснаас хойш Тунист түр парламент үйл ажиллагаа явуулж байсан юм. Энэ сонгуулиар лалын шашны үзлийг номлогч “Ан Нахда” ба төр шашныг ялгахын төлөөх “Нидаа Тунис” намуудын хооронд гол өрсөлдөөн явагдана гэж шинжээчид үзэж байна. Сонгуулийн дүнг пүрэв гарагаас хэтрүүлэлгүй мэдэгдэнэ гэв.

Бразиль

Бразильд Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шат нь болж өнгөрлөө. Энэ сарын 5-нд болсон сонгуулийн эхний шатанд эрх баригчид Хөдөлмөрчдийн намаас нэр дэвшсэн одоогийн Ерөн­хийлөгч Дилма Руссефф 42 хувь, түүний гол өрсөл­дөгч сөрөг хүчний Социал демократ намын Аэсиу Нэвис 34 хувийн санал авсан юм. Хоёр дахь шатны санал хураалт эхлэхээс өмнө явуулсан судалгаагаар одоогийн Ерөнхийлөгчийг сонгогч­дын 53 хувь нь дэм­жиж байгаа бол өрсөлдөгч Нэвисийг 47 хувь нь дэмжиж байна. Дилма Руссеффийн Хөдөл­мөрч­­дийн нам нь эрх барьсан арав гаруй жилийн хугацаанд хүн амын дийлэнх байсан нийгмийн доод давхаргад чиглэсэн халамж, дэмжлэгийн бодлого явуулан ихээхэн амжилтад хүрсэн юм. Руссеффийн удирдлагаар явуулсан энэ бодлогын ачаар сүүлийн хэдхэн жилийн дотор бразильчуудын 20 гаруй хувь нь нэн ядуу түвшнээс гарч “дундаж давхаргын доод хэсэг”-т багтаж чаджээ.
Бразилийн хуулиар 17-70 настай бүх иргэн сонгуульд заавал оролцон саналаа өгөх ёстой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан