Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Европын холбооны тулгын чулуу болсон зарчмыг өөрчлөхгүй

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон Европын холбооны гишүүн бусад орноос шилжин ирсэн иргэдийн эрхийг хязгаарлах тухай төлөвлөгөөг Зул сарын баяраас өмнө парламентдаа танилцуулна гэж мэдэгдсэн юм. Энэ мэдэгдлийг Их Британи төдийгүй Европын холбооны гишүүн бусад улс шүүмжилж байна. Германы Канцлер Ангела Меркель Британийн мэргэжил нэгтнийхээ мэдэгдэлд тайлбар хийхдээ Европын холбооны гишүүн орны иргэд чөлөөтэй шилжин хөдлөх эрхтэй гэсэн үндсэн зарчимд саад болох зүйл хийхгүй гэв. Өөрөөр хэлбэл Кэмероныг дэмжихгүй гэдгээ хэллээ.
Кэмерон Европын холбооны гишүүн орны иргэд Британийн нийгмийн халамжийн салбарын өргөн боломжийг урвуулан ашиглаж, Британид хэт олон ажлын байр авч, британичуудыг ажилгүй болгож байгааг удаа дараа шүүмжилж буй юм. Цаашид хөдөлмөрийн зах зээл дээр британийн иргэдэд давуу боломж олгохын тулд Европын холбооны гишүүн бусад орны иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, хатуу хянах тухай ярьж байгаа. Бүр тодруулбал, Европын холбооны гишүүн орноос хямд ажлын хүч Британи руу орж ирж байгааг хязгаарладаг болохыг уриалж буй. Румын, Польш, Болгар гэх мэт зүүн Европын орнуудаас хямд ажлын хүч их хэмжээгээр орж ирсээр байгаа нь илүү өндөр цалин шаарддаг нутгийн иргэдийг хөдөлмөрийн зах зээлээс улам бүр шахах болжээ. Одоо мөрдөж байгаа хуулиар Европын холбооны гишүүн орны иргэд Их Британид ямар нэг хязгаарлалт, хориг саадгүйгээр ажиллах эрхтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан