Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Австрид 16 настай сурагч сургуулиа шүүхэд өгч 21 мянган евро нэхэмжилжээ


Австрийн төрийн өмчийн нэгэн сургуулийн 16 настай сурагч ангийн нь хүүхдүүд хоёр жилийн туршид түүнийг дарамталж байхад ямар ч арга хэмжээ аваагүй гэж сургуулийнхаа захиргааг шүүхэд өгөн улсаас 21 мянган евро нэхэмжилжээ.
Ангийн нь хүүхэд өөртэй нь зүй бусаар харьцан дарамталж байгаа талаар эцэг эх нь удаа дараа сургуулийн захиргаанд хандаж байсан ч сургуулийн захиргаа үл хэрэгсэн ямар ч арга хэмжээ аваагүй, үүнээс болж би сэтгэлийн дарамтад орж сэтгэцийн эмгэгтэй болж байна гэж тэрээр өргөдөлдөө бичсэн байна. 
Харин сургуулийн захиргаа ямар ч арга хэмжээ аваагүй гэдэг нь худал хэмээн няцааж байгаа юм байна. Шүүх энэ хэргийг хэлэлцээд хоёр тал ойлголцож хэн хэндээ ашигтайгаар шийдвэрлэхийг даалгасан ч үл ойлголцож, зөвшилцөж чадахгүй бол ирэх оны нэгдүгээр сард дахин хэлэлцэнэ, ингэхдээ гэрчүүдийг дуудна гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан