Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Канадын парламентын ордны дэргэд буудлаа


Канадын нийслэл Оттава хотын төв дэх Дэлхийн нэгдүгээр дайнд амь үрэгдэгсдийн дурсгалын цогцолборт хар хувцас өмсч винтов буугаар зэвсэглэсэн этгээд хамгаалалтын цэргүүд рүү гал нээсэн гэмт хэрэг гарчээ. Энэ үеэр дөрвөн хүн шархдаж эмнэлэгт хүргэгдсэний нэг  24 настай цэргийн албан хаагч Натан Серилло нас баржээ. Бусад гурав нь тус улсын парламентын ордны хамгалалтын ажилтнууд байжээ. 
23-ны өдрийн үдээс хойш гэмт этгээд дурсгалын цогцолборын тэнд хэд хэдэн удаа буудсаныхаа дараа зэргэлдээх Парламентын ордон руу зугтааж, ордны хамгаалалтын ажилтнууд руу гал нээсэн  юм байна. 
СВС телевизийн мэдээлснээр бол гал нээсэн гэмт хэрэгтэн нь канадын иргэн 1982 онд төрсөн Мишель Зехаф-Бибо гэгч байсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан