Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хурим, хуримын зураг чинь өвөрмөц байх тусмаа л дурсгалтай

Гэр бүл болно, хуримлана гэдэг хоёр хүний амьдралын хамгийн дурсгалтай мөч. Ялангуяа хуримын зураг бол өчнөөн жил өнгөрсөн ч эргэн үзэхэд ямар сайхан байдаг билээ.
Та бүхний хуримын зураг ямар вэ, Энд тэнд очоод л хуримын хувцастайгаа авхуулсан зогсоо, суугаа, үнсэлцэж байгаа.....гээд
Харин хамгийн ер бусын байдлаар авхуулсан зураг, хийсэн хурим насан туршийн сонин дурсамж үлдээх биш үү.

10. Бугын сүрэгтэй хамт


Энэ бол огт төлөвлөсөн зүйлгүй ёстой тохиолдлоор авсан зураг. Найруулагч Эрик Фикс, жүжигчин Лорен Рафф нар байгальд зургаа авхуулна ч гэж  бодоогүй зочидтойгоо хооллож байтал ой дотроос бугын сүрэг гараад ирж. Гэрэл зурагчин Ян Кристман үүнийг хараад хосуудыг дуудаж авсан зураг нь энэ. Хожим нь интернетээр тарж, хуримын хамгийн амжилттай зургийн нэгээр шалгарч байсан даа.

9. Хосууд руу зомби дайрвал...

Америкийн Нью-Йорк мужийн Рочестерт амьдардаг Жози Мур хуримынхаа дурсгалын зургийг нэг л өвөрмөц мяагаар авмаар санагдаад эхнэр Рутидаа хэлсэн байна. Ингээд зомбинуудтай хамт авах санаа төрж багагүй хугацаагаар бэлтгэж байгаад авсан нь энэ. Фото редактор ч чамгүй сайн ажиллаж насан туршийн нь дурсгал болох энэ зургийг үнэхээр аймшгийн киноны тайз шиг болгож авсан байна.

8. Хурим тараасан үлэг гүрвэл

Олонхи хүн хурим болж байхад элдэв явдал тохиож хурим тасалдуулах вий гэж болгоомжилдог. Гэрэл зурагчин Куинн Миллер харин ч энэ санааг ашиглан Жеймс Лоудер, Кэти Янг хоёрын хуримын зургийг ингэж дэглэн авахаар бодож. Үнэхээр ч энэ төсөл түүнийг алдаршуулсан.
Миллер хожим нь “Зочдыг тэнд огт байхгүй үлэг гүрвэлээс айгаад зугтаа гэхэд хэцүү байсан. Тэд эхлээд байрнаасаа хөдөлдөггүй. Гэхдээ ойлголцсоны дараа бол энэ зургийг хоёр минутад л авсан” гэж ярьжээ.

7. Шударга ёсны багийнхан

Шударга ёсны багийнхны дүр хэлбэрээр авсан энэ зураг хуримын сэдэвт зургийн дотроо бас л алдартай зурганд орно. Хуримлаж байгаа Эми болон Тим Мэрилендийг төвд нь оруулан супер баатруудын багийг харуулсан энэ зургийг Hoffer Photography агентлаг авчээ.

6. Бухын дайралтад

Австралийн Темворсын хос Брайан болон Ребекка Пеппер хоёр хуримынхаа ёслолын дараахан хотоос гарч хэдэн зураг даруулахаар явтал гэнэт том бух гараад ирж. Тэрээр хос руу аажмаар дөхөн ирэхэд нь зурагчин Рйечил Дин зургаа дарсаар байлаа.
Сүүлдээ бух бр тэдэн рүү дайрч тэднийг мөргөхөөр заналхийлэхэд Брайан сүйт бүсгүйгээ хамгаалан бухыг хөөж энэ нь зураг дээр мөнхөрч үлджээ.

5. “Ябба-Дабба-Да!”

Английн гал сөнөөгч 34 настай Комб Мартин сүйт бүсгүй Гейл Уотсонтойгоо хуримын зургаа зочидтойгоо хамт өвөрмөц байдлаар авхуулахаар шийдэж үлгэрийн шулам шиг хувцаслаан зочдоо ч ийн хувцаслуулжээ. Тэд өөрсдөө Фред, бүсгүйгээ Вальма болгоод зочдоо Барнми, Бетии Раблл нарын хувцсаар “гоёулжээ”.

4. Тохиолдлоор зурагт орсон жүжигчин

Нью-Йоркийн гэрэл зурагчин Саша Райнкинг хуримлаж байгаа хосын зургийг хотын хүн ихтэй гудамжинда вахаар бодож. Ингээд Тайм-скверээс холгүй хүн ихтэй  гудамжинд энэ зургийг аваад орой нь харж байтал хар малгайтай  залуу нь “Эмнэлэг” цувралын од Зак Брафф байх нь тэр. Үүнийгээ батлахын тулд зурагчин зургаа Браффт илгээж “Гудамжинд авсан хуримын зургийг минь чимсэн залуу та юм шиг байна” Гайхалтай зураг” боллоо гэж бичжээ. Брафф ч сайхан зураг болсныг нь баталж хариу магтсан байна.  Энэ зураг үнэхээр  олон хүнд таалагдаж лайк цуглуулсан зураг.

3.Үлгэрийн хурим

Английн Натан болон Амандаа Гибсс хорт хавдрын улмаас нэг хэсэгтээ л ганцаардмал амьдарч. Тэгээд хуримаараа буяны сан хуримтлуулах санаа төрж үлгэрийн сэдэвтэй хурим хийхээр төлөвлөжээ. Тэд удаа бодсоны эцэст Шрейкийн дүрээр хуримласан нь энэ.

2.Дахиад л үлгэр

“Хаадын тоглоом” хэлбэрээр сэдэвт хуримын уралдаан зарлахад Керри Форд үүнд оролцохоор сүйт бүсгүйдээ хэлээд  “Хэн ийм юмыг зөвшөөрөх вэ дээ” гэсэн хариу сонсч. Гэсэн ч тэрээр уралдаанд бүртгүүлээд ийм байдлаар ортол түрүүлчихсэн гэдэг.  Английн түүхэн үлгэрийн баатрын хувцас өмсөн хос, зочид сонин харагдаж байгаа биз.

1. Ерөөсөө л байгаагаараа

2012 оны наймдугаар сард Филиппиний нийслэлд үер болж Рамонсито Кампо, Эрнель Руазол хоёрын хуримлах гэж байсан Сан-Антонио-де-Падуя сүм усанд автаж орхиж. Тэгээд л тэд гудамжинд гараад өвдгөөрөө татсан усанд амьдралаа холбосон нь энэ. Энэ үерээр 95 хүн амь алдаж, 14 са ядолларын хохрол учирсан гэдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан