Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Кейт Миддлтон жирэмсний хурц хордлогоо давжээ

Их Британийн угсаа залгамжлах гүн Уильямын гэргий, гүнгийн авхай Кэтерин жирэмсний хурц хордлогын хүнд үеэ давжээ. Жирэмсний хордлогоос болоод сар гаруй хугацаанд гадагш гарч чадаагүй тэрээр өчигдрөөс олон нийтийн үйл ажиллагаанд оролцож эхэлжээ. Хоёр дахь хүүхдээ тээж буй, одоо 13 долоо хоногтой бие давхар Кейт жирэмсний эхэн үедээ хурц хордлого өгч, Мальтад хийх төрийн айлчлалаа хүртэл цуцалсан билээ. Түүнд тохиолдсон ийм хордлогын үед бие давхар эх өдөртөө 30 удаа хүртэл бөөлжиж, юу ч идэж чадахаа больдог бөгөөд зарим тохиолдолд ус ч ууж чаддаггүй. Энэ нь хүндэрвэл усны дутагдалд орж, урагт сөргөөр нөлөөлөх ч магадлалтай байдаг. Тиймээс гүнгийн авхай гэртээ хэвтрийн дэглэм сахиж, асаргаа сувилгаа хийлгэж байсан юм. Тэрээр долоон долоо хоногийн турш гэртээ сувилуулсны эцэст хордлогын хүнд үеийг ардаа орхижээ.
Онгон зэрлэг байгалийн зураг авдаг гэрэл зурагчдад шагнал гардуулах ёслолд оролцсон Кэтерин хатан хааны нэрийн өмнөөс Сингапурын Ерөнхийлөгчийг тэргүүн хатагтайн хамт угтан авах ёслолд мөн оролцжээ.





0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан