Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Америк пуужингийн довтолгооноос хамгаалах радар угсарч эхлэв

Пуужингийн довтолгооноос хамгаалах Америкийн системийн шинэ радарыг Японд байрладаг АНУ-ын зэвсэгт хүчний “Көгимисаки” цэргийн бааз дээр угсарч эхэлсэн байна. Энэхүү радар нь энэ ондоо багтаж ажиллаж эхлэх аж. Угсрах ажил явагдаж байгаатай холбогдон цэргийн баазын дээгүүр 6000 метрээс доош нислэг хийхийг хоригложээ.
Угсарч байгаа радарын гол хэсэг нь 34 тонн жинтэй бөгөөд 8-12 хүртэлх гигагерцийн давтамжтай цахилгаан соронзон долгион ашигладаг. Ингэснээр 4000 гаруй км алсаас пуужин хөөргөхийг илрүүлэх, хуурамч ба жинхэнэ цэнэгт хошууг ялгах чадвартай аж. Адил төрлийн Америкийн хөдөлгөөнт радар 2006 оноос хойш Японы хойд нутагт, Аомори мужид ажиллаж байгаа. Пуужингийн довтолгооныг эрт илрүүлэн анхааруулах энэ мэт системийг Японд байрлуулах болсон шалтгааныг Хойд Солонгосын пуужингийн довтолгооноос холбоотон улсаа хамгаалах гэж АНУ тайлбарладаг. Гэвч зарим шинжээчид энэ систем бодит байдал дээр Орос, Хятадын нутгийг хянах зорилготой гэж үздэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан