Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Литвад “Советскую” хиамны нэрийг улстөрийн шалтгаанаар өөрчилж байна

Литвийн махан бүтээгдхүүн үйлдвэрлэдэг “Samsonas” компанийн тэргүүн Альфредас Римидис өөрийн үйлдвэрийн “Соьетское” /Зөвлөлтийн/ нэртэй хиам, зайдасныхаа нэрийг өөрчлөх болсон тухайгаа зарлалаа.
Тэрээр өнөөгийн геополитикийн нөхцөл байдлаас болоод иргэнийхээ байр сууринаас ингэж шийдвэрлэлээ гэснийг Росбалт дамжуулсан байна. Гэхдээ хиам, зайдас зэрэг бүтээгдхүүнээ солихгүй, тэр бүү хэл хэлбэрийг нь ч өөрчлөхгүйгээр зөвхөн бүр ЗХУ-ын үеэс нэршиж ирсэн нэр нь л эх орон нэгтнүүдэд нь таалагдахгүй байгаагаас солих гэж байгаа гэжээ. Тэр бас өөрийн нь үйлдвэрийн бүтээгдхүүн улстөрийн ямар нэгэн шоу, бараа бүтээгдхүүний сурталчилгаа болохыг хүсэхгүй байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан