Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жолооч та татвараа төлөөрэй

Жолооч та жилийн бүрийн зургадугаар сарын 1-нээс өмнө  Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татварын тухай хуулийн дагуу машиныхаа татварыг төлөх ёстой. Тэгвэл энэ жилийн татвар хураах компанит ажил эхлээд байгаа аж. Татвараа төлөхийн тулд дүүргүүдийн татварын хэлтэс болон тээврийн хэрэгслийн оношлогооны төвүүдэд татвар хурааж байгаа гэнэ. Харин үзлэг оношлогооны хувьд бүтэн жилийн турш явагдах ёстой. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 150 гаруй мянган тээврийн хэрэгсэл үзлэгт оржээ. Өнгөрсөн жилийн тухайд 345 мянган тээврийн хэрэгсэл үзлэг оношлогоонд орсон гэдгийг албаныхан хэлж байна. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний машин замын хөдөлгөөнд оролцож байгаа гэсэн үг. Тэгвэл энэ жилийн тухайд 380 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдэх болов уу гэсэн таамаг дэвшүүлээд байгаа гэж Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын албаны дэд захирал Н.Зориг ярилаа.

Г.ДАВАА

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан