Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эболагийн эсрэг 800 вакцин нийлүүлнэ

Канадын эрх баригчид Эбола тахлаас урьдчилан сэргийлэх вакцины 800 тунг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэн өгөхөөр болсон тухайгаа мэдэгдэв. Вакциныг цаашид хэрхэн хуваарилахыг ДЭМБ дангаар шийднэ гэдгийг Канадын төлөөлөгч онцолжээ.
Энэ вакциныг Америкийн “Walter Reed Army Institute of Research” судалгааны төвд туршин шалгаж байгаа аж. Одоогоор Эболагийн эсрэг хоёр төрлийн вакциныг ДЭМБ-ын мэргэжилтнүүд үр дүнтэй гэж дэмжээд байгаа. Эхнийх нь Канадын микробиологийн төрийн лабораторын эрдэмтдийн боловсруулан Америкийн “NewLink Genetics” компанид үйлдвэрлэсэн вакцин. Нөгөөх нь Британийн “GlaxoSmithKline” компанийн эрдэмтдийн боловсруулсан вакцин юм.
Вакциныг Эболагийн тахал дэгдээд байгаа улсуудад туршин үр дүнтэй, аюулгүйг нь нотолвол ирэх сараас эмнэлгүүдээр тарааж, дараа жилийн эхнээс өргөн хэрэглээнд нэвтрүүлэх аж.
Эбола тахлын вирус Баруун Африкийн Либери, Сьерра-Леон, Гвиней, Нигери, Сенегал улсад хамгийн хурдацтай тархаж байна. ДЭМБ-аас гаргасан мэдээгээр Эболагаар нас барсан хүний тоо 4,5 мянга давсан аж. Халдвар нь цус, хөлс, шүлсээр дамжихаас гадна халдвар авсан хүний эд зүйлсээр дамждаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан