Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнгөрсөн онд байгалийн гамшигт 22 мянга гаруй хүн амиа алджээ

Өнгөрсөн онд дэлхий дахинд 22 мянга гаруй хүн байгалийн гамшигт амиа алдсан гэж Улаан загалмай нийгэмлэг мэдэгдлээ. Филиппинийг дайрсан “Хайян” хар салхинд хамгийн олон хүн амь үрэгдсэн байна.

Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэг гамшгийн талаарх жил тутмын тайлангаа өчигдөр танилцуулж, тайлангийн үзүүлэлтүүд байдал хүнд байгааг харуулсныг анхаарууллаа. Тус нийгэмлэгийн тэргүүн Элхадж Ас Си “Уур амьсгалын өөрчлөлт аж амьдралыг дордуулж, эмзэг байдлыг нэмэгдүүлж байна” гэв.

2013 оны 11 дүгээр сард Филиппинийг дайрсан “Хайян” хар салхи Таклобан хот болон ойр орчмын суурин газруудад хүчтэй шуурган давлагаа үүсгэж, 7986 хүний аминд хүрсэн юм.

Өнгөрсөн оны зургадугаар сард Энэтхэгт борооны улирлын үеэр болсон үер нь хамгийн олон хүний аминд хүрсэн хоёр дахь гамшиг юм. Байгалийн энэ гамшигт 6054 хүн амиа алдсан. 2013 онд байгалийн гамшигт нийтдээ 22452 хүн амь эрсэджээ. Гэхдээ өнгөрсөн онд амиа алдагсдын тоо 2004-2013 онд жилд дунджаар 97954 хүн хүн амь эрсдэж байснаас хамаагүй цөөн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан