Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ким Чен Ун таягтай явж байна


40 хоногийн турш олны нүднээс далд байж, нас барсан, төрийн эргэлтээр зайлуулагдсан гэсэн  цуу ярианы зээн болж байсан Умард Солонгосын удирдагч Ки Чен Ун олны өмнө гарч ирэхдээ таяг тулаад явж байна. Тэрээр нийслэл Пеньян хотноо эрдэмтэд, шинжлэх ухааны ажилтнуудад зориулан барьж байгаа орон сууцны цогцолборын ажилтай танилцах үедээ хар таяг тулан ирсэн байна.
Түүнийг цэргийн сургуульд оролцох үедээ цэргүүдийн адил гүйж харайж байгаад хөлийнхөө шагайг гэмтээн мэс засал хийлгэсэн гэж мэдээлсэн юм. Тэрээр 9 дүгээр сарын 3-нд хамгийн сүүлд телевизээр гарахдаа доголж байсан билээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан