Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗХУ, маршал Жуков, чөлөөлсөн Европоосоо хэдий хөрөнгө олзолсон бэ


ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, маршал Георгий Константинович Жуков бол бүр амьд байхдаа л домог болсон хүн. Үндэсний бахархал, ардын баатар, цэргийн агуу жанжин. Москваг аварч, Берлинг эзэлж цагаан морь унан ялалтын парад хүлээн аваад  л....Армид шударга ёс, хэв журам тогтоож дайны үед ч дайны дараа ч жирийн цэргүүдийн төлөө санаа тавиад....

Үнэндээ энэ хүн яг ийм байсан уу....

Дайны фронтод тулалдаж явсан олон хүн хэрвээ Жуков фронтын аль нэг хэсэгт ирсэн л бол ямар ч хохирол гарахаар байсан дайрах л болдог гэдгийг мэддэг байсан. Түүний ганц шилдэг арга нь энэ. Үүнтэй нь санал зөрсөн хэнийг ч болов шууд л бууддаг байж. Дайны үед зөвлөлтийн улаан арми 300 мянга илүү цэрэг дайчдыг шууд л “хананд зогсоосон” юм шүү дээ. 
Энхтайван цагт ч Батлан хамгаалахын сайд, маршал Жуков 40 мянган цэргийг зүгээр л үхэл рүү илгээчихсэн хүн. 
1954 оны есдүгээр сарын 14-нд Оренбург дэх Тоцкийн полигонд  “цэргийн гарамгай жанжин” маань жирийн цэргүүд дээр л цөмийн бөмбөг туршсан юм. Түүхч Бунич “Аянга ажиллагаа” гэдэг номдоо энэ гэмт хэргийн тухайд “Цөмийн бөмбөг туршсан буудлагын талбайд байсан 40 мянган цэргээс 30 мянга нь  цацраг идэвхит бодист хордсоноос болон түлэгдсэнээс газар дээрээ үхэж, 10 мянга нь тахир дутуу болсон” гэсэн байдаг. 
Үүнээс хойш жилийн дараа Жуков Унгарт гарсан эсэргүүцлийн хөдөлгөөнийг зэвсэглэн дарах залхаан цээрлүүлэх ажиллагааг удирдаад энэ “ аймшигт гавьяа”-ныхаа төлөө тэрээр Хрущевоос ЗХУ-ын баатрын дөрөв дэх “Алтан таван хошуу”-гаа хүлээн авчээ. 

Энд энэ бүхнийг биш харин Жуков ТОНУУЛЧИН байсан тухай л өгүүлэх гэж байна. Аугаа их ялагч маань Германаас долоон вагон дүүрэн үнэт эдлэл, тавилга авчирсан тухай. Яахав ялагчийн хувьд капиталист өмч хөрөнгөнөөс авчирсан нь ганц Жуков биш л дээ...Гэхдээ л маршалынх юу юу байв....Өөрөө юу гэсэн бэ

ЗХУ "чөлөөлсөн" Европоосоо  хэдий юу дээрэмдэв

1945 оны хоёрдугаар сарын 25-нд Сталин Улсыг батлан хамгаалах хорооны 7590 тоот тогтоолоор Онцгой комисс байгуулж даргаар нь Г.Маленковыг томилж эндээ Олзны хөрөнгийн удирдах газрын дарга дэслэгч генерал Ф.Вахитовыг оруулсан байна. 
Үүнээс эхлэн эзлэгдсэн газар нутгаас тоног төхөөрөмж, материал авчрах ажлыг зөвхөн Сталины гарын үсэгтэйгээр шийдвэрлэж байхаар болжээ. 
Баримт
Зөвхөн 1945 онд чөлөөлсөн / эзлэгдсэн / улс орнуудаас ЗХУ-д дараах эд зүйл бараа материал зөөж авчирсан байна. 
-21834 вагон гэр ахуй болон аж ахуйн зориулалттай эд бараа
-73493 вагон барилгын материал, орон байрны тавилга /Үүнд 60149 төгөлдөр хуур, 458612 шмрхэг радио хүлээн авагч, 188071 хивс, 841605 ширхэг мебель тавилга, 264441 ширхэг ширээний болон ханын цаг
6870 вагон цаас
588 вагон сав суулга
3 сая 338 648 ширхэг хос гутал, эрэгтэй эмэгтэй хүний 1 сая 203 мянган польто, 2 сая 546,9 мянган даашинз, 4 сая 618,6 мянган цагаан хэрэглэл, 1 сая 053,5 мянган малгай
154 вагон үслэг эдлэл, бүс даавуу, ноос
18217 вагоноор  нийтдээ 260068 ширхэг ХАА-н тоног төхөөрөмж, 
Ер нь тэр жилүүдэд ялагч ЗХУ европын орнуудаас 400,0 мянган вагон ачаа тээж ирсэн байна. Үүнд 4839 үйлдвэрийн газрыг бүрэн нүүлгэж ирсний 1137-г нь Польшоос, 206-г нь Австриас, 96-г Манжуураас, Чехословакаас 54, Унгараас 11 үйлдвэрийн газар зөөж авчиржээ. Эдгээр орнуудаас “дайны олз” тээвэрлэх ажил 1948 он хүртэл үргэлжилсэн юм. 
Германаас гэхэд л суурь машинууд, ган хайлуулах зуух, цахилгаан станцуудын генератор, цементийн болон тоосгоны үйлдвэрүүдийг зөөж байснаа Сталин Ялт, Подстамд холбоотнууддаа “Энх цагт шаардлагагүй, дайны зориулалттай” хэмээн тайлбарлаж байлаа. Үүнийг нь зөвтгөдөг юм аа гэхэд ЗХУ чөлөөлсөн орнуудаасаа хөнгөн хүнсний үйлдвэрүүдийг тэр чигээр нь эх орноодоо зөөж байсныг юугаар тайлбарлах вэ. 

Харин хувь хүмүүс....

Ялагч Зөвлөлтийн удирдагч Сталины тойрон хүрээлэгчид баргаараа л Герман руу автомашин, хивсний төлөө Герман руу “ажлаар” очиж байлаа. Прокурор Вышинский “Мерседес” авчирсан бол Берия ч бас тансаг машинтай болоод авсан байх жишээтэй. 
1945 оны зун “Музейг тонож болохгүй” гэсэн тушаал гарсан боловч маршал Конев Дрездений музейн үзмэрийн нөөцөөс гэрийнхээ зочны өрөөнд зориулж зураг авч байж. Үзмэрийн нөөцийн захирал маршалаас “Та ямар чиглэлийн уран зураг илүүтэй сонирхдог вэ” гэж асуусныг орчуулагч нь дамжуулж өгөхөд Конев “За даа би ч хүүхнүүд, морь дүрсэлсэн зурагт л дуртай даа” гэж хариулж байсан гэдэг. Орчуулагч нь түүнийг зөөлрүүлэн “Нөхөр маршал фланмандын үеийн зураг сонирхдог” гэж орчуулж өгчээ. 
Ийм жанжнуудын нэг нь ЗХУ-ын Дээд ерөнхий командлагчийн нэгдүгээр орлогч, Германы эзлэгдсэн нутаг дахь зөвлөлтийн ерөнхий захирагч, Зөвлөлтийн цэргийн ерөнхий командлагч нөхөр маршал Жуков байжээ. 
Маршал Жуковын эзлэгдсэн нутгаас юу юу зөөж байсан нь  зүгээр л нэг ам яриа биш архивын баримтуудаар нотлогдож байна.  
“Нөхөр Сталинд. Ягодины / Ковеля хотын ойролцоох / гааль дээр 85 хайрцаг мебель тавилга ачсан 7 вагон байна. Баримт бичгийг шалгаж үзэхэд маршал Жуковын эд зүйл гэнэ... Булганин. 1946 оны наймдугаар сарын 23” гэсэн баримт байна. 
“Аугаа их ялагч” маршал Жуковын хувийн энэ ачаанд германы алдарт “Альбин Май” фирмийн карелийн хус, улаан модоор хийсэн 194 ширхэг бүтээгдхүүн байлаа. Орон сууцанд, зуслангийн байранд зориулсан зочны болон унтлагын, хүүхдийн өрөөний иж бүрдлүүд. 
Ингээд жил хагасын дараа Жуковыг эргүүлэн татаж Одессын цэргийн тойргийн командлагчаар томилсон юм. Дээд ерөнхий командлагч Сталин Улсыг Аюулаас хамгаалах яамны ажилтнуудад энэ асуудалд онцгойлон хандахыг даалгажээ. Эхлээд Жуковын адъюдант Семочкиныг Германаас  чемодан дүүрэн үнэт эдлэл нууцаар авчирсан хэмээн баривчиллаа. Чемодан олдсонгүй. Маршал Жуковын гэрт нэгжлэг хийгээд ч олоогүй хэдэн өдрийн дараа Жуков нуун хадгалж байсан нь илэрчээ. 

Музей болсон зуслан хийгээд үнэт эдлэлтэй чемодан

Маш нууц.
ЗХУ-ын Сайд нарын зөвлөл.
Нөхөр И.В.Сталинд
Таны тушаалаар нэгдүгээр сарын 5-нд маршал Жуковын Москва дахь байранд нэгжлэг хийлээ. Үзлэгийн зорилго нь энэ байранд алт эрдэнэс, үнэт зүйлс бүхий чемодан байгаа эсэхийг олох явдал байв. Үзлэгийн явцад чемодан байсангүй харин шкатулк нь унтлагын өрөөн дэх шүүгээнд байлаа.
Энэ дотор “ цаг 24, байсны 17 нь алтан цаг, 3 нь чулуутай цаг байв.
Алтан бөгж, хүзүүний зүүлт 15 ширхэг. Үүний 8 нь үнэт чулуун шигтгээтэй.
Их хэмжэний үнэт чулуу бүхий алтан брелок
Үнэт чулуун шигтгээтэй алтан  ээмэг, зүүлт, бугуйвч зэрэг бусад үнэт зүйлс. 
Мөн төмөр шүүгээнд байсан үнэт зүйлсийн зургийг авсан ч энэ байранд чемодан байгаагүйг баталгаажуулсан болно. Чемодан төдийгүй захидал, тэмдэглэл гээд хувийн бусад зүйл огт байхгүйг бодоход энэ бүхнээ эндээс зайлуулж хаа нэг тийшээ аваачсан байна гэсэн дүгнэлтэд хүрлээ” гэсэн байна. 
Үүний дараахан нэгдүгээр сарын 8-9-нд Москвагийн дэргэд Рублевк сууринд байдаг Жуковын зусланд нэгжлэг хийлээ. Үзлэгийн дүнд зуслангийн байрны хоёр өрөө нь эд бараа, үнэт зүйлс агуулах байр болж хувирсан нь тодорхой байна.
Энд:
Ноосон болон бүс даавуу 4000 метр, төрөл бүрийн ангийн 323 арьс, дээд чанарын арьж шир 35 ширхэг. Подстам болон Германы бусад байр, орд харшаас зөөж авчирсан том хэмжээтэй хивс дэвсгэр 44 ширхэг, том жаазтай зураг, урлагийн үнэт  бүтээл 55,цай хоолны шаазан болон болор  иж бүрдэл, сав суулга хийсэн 7 авдар байна. Цай хоолны халбага сэрээний мөнгөн иж бүрдэл 2 авдар, тансаг хийц бүхий найраг баян хуур хөгжим 8 ширхэг, “Голанд-Голанд” болон бусад хийцийн ангийн чамин буу 20 ширхэг зэргийг 51 авдар, чемоданд хийж хадгалан зарим нь ил байлаа. 
Үүний зэрэгцээ зуслангийн байрны ширээ, ханын тавиур, цонхны давцан дээр хүрэл болон шаазан хийцтэй төрөл бүрийн ваар сав, баримал, урлагийн бүтээл өрөөтэй байна. Үзлэг хийсэн ажилтнууд Жуковын зуслан бол үнэт эдлэлийн дэлгүүр юм уу, музей үзмэрийн газар байна гэж дүгнэхэд хүрлээ. Гал тогоонд гэхэд л урлагийн үнэт бүтээл болох дөрвөн ч зураг өлгөөтэй байна. Энэ бүхний дотор орон байр, зусланд байх нь бүү хэл Улсын сан хөмрөгт тушааж хамгаалалтад авахаар үнэт бүтээлүүд ч байна. 
20 гаруй том хивсээр бүх өрөө, хонгилын шалыг бүрэн хучжээ. Дүгнэж үзвэл мебель тавилга, сав суулга, хивс, хөшиг, чимэглэл зэрэг нь гадаад хийцийн, гэхдээ германых байна. Энэ зусланд зөвлөлтийн үйлдвэрийн нэг ч бүтээгдхүүн байхгүй байна. Энд бас зөвлөлтийн нэг ч ном байхгүй, номын шүүгээ, тавиурт байгаа алтлаг хавтас, мөртэй бүх ном герман хэл дээр байна. Ер нь энэ байшинд орсон хүн Москвад байна уу, Германд байна уу гэдгээ мэдэхгүйд хүрч байна. 
Үзлэгийн төгсгөлд энэ бүхнийг нэг өрөөнд нь хийж түгжээд харуул манаа тавьсан болно. 
ЗХУ-ын Улсыг Аюулаах хамгаалах яамны тусгай хэсэг Жуковын амьдарч байгаа байранд үзлэг хийхээр Одесс хот руу явсан. Энэ ажиллагааны дүнг таньд тусгайд нь илтгэнэ. 
Жуковын байрнаас олдоогүй, үнэт эдлэл бүхий чемоданыг нүүх үедээ Жуковын эхнэр өөрөө бариад явж байсан гэж баривчлагдсан Семочкин мэдүүлсэн. Жуков өнөөдөр эхнэртэйгээ Одессоос Москвад ирвэл тэр чемодан эндэх гэрт нь ирэх байх гэж бодож байна. 
Абакумов. 1948 оны нэгдүгээр сарын 10” гэжээ. 

Жуков буруугаа хүлээсэн нь 

Зөвлөлтийн чөлөөлөгч армийн нэрт жанжин Г.К.Жуков ийм л хүн байж. Үүнээс хоёр хоногийн дараа Г.К.Жуков өөрөө намын дээд байгууллагад хандан өөрийгөө зөвтгөх гэж ийм захидал илгээсэн байдаг. 
“Бүх холбоотын Коммунист намын Төв Хороонд. Нөхөр Андрей Александрович Ждановт.
“...намайг олзны эд зүйл, үнэт зүйлсээс хувьдаа авсан гэж буруутгахыг оролдож байна. Би гэрийнхэндээ, төрөл төрөгсөддөө хэт их зүйл худалдан авч алдаа хийжээ. Энэ бүхний мөнгийг би цалингаараа төлсөн. 
Миний зуслан дээр 4000 метр төрөл бүрийн бүс даавуу байна гэж надад хэлсэн. Би ийм зүйл үнэндээ мэдэхгүй юм, үүнийг би итгэхгүй байна. 
Зураг, хивс, чийдэнгийн бүрхүүл зэрэг нь орхигдож хаягдсан шилтгээн, байрнуудаас хурааж, Улсыг аюулаас хамгаалах яамны зуслангуудад өгөх гэж байсан юм. Би энэ бүхнийг УАХЯ-ны санд тушаахаар бодож байлаа. Энэ бүгдийг би хэзээ ч өөртөө шингээхийг бодоогүй. Хэнд ч хэрэггүй энэ эд зүйлсийг ямар нэгэн агуулах руу ачуулаагүй нь миний буруу гэдгийг би ойлгож байна. Ангийн 6-7 буу бол бүр дайны өмнө надад байсан. 5-6 ширхгийг би Германаас худалдаж авсан юм. Нэг хэсэг нь бол бэлгэнд ирсэн зүйл. 
Ийм олон буу эзэмшиж байсан нь миний буруу. Анд сайн буутай явах ёстой  гэж боддог байсан нь миний буруу. 
Дайны үед би ухаангүй байдлаасаа болж зарим алдаа гаргаж байсан боловч  нам, эх орон, аугаа их Сталинд хэзээ ч муу санаж, муу зүйл хийж байгаагүйг минь харгалзаж үзэхийг Намын Төв хорооноос хүсье. Би ямагт их Сталины бүхий л тушаалыг чин сэтгэлээсээ үнэнчээр биелүүлж байсаан. 
Ийм ч учраас энэ алдаа гэмээ давтахгүй гэдгээ большевик ёсоор тангараглаж байна. 
Би Эх орон, аугаа удирдагч нөхөр Сталин, намдаа цаашид ч хэрэгтэй байх болно. 
Намайг намд минь үлдээхийг гуйя. Энэ бүх алдаага засч чадна гэдгээ Бүх холбоотын Коммунист /большевикуудын/ намын гишүүний өндөр нэр хүндээр андгайлж байна. 
БХК/б/ намын гишүүн Жуков. 1948 оны нэгдүгээр сарын 12” гэжээ. 

Ялагчдыг хэзээ ч шүүдэггүй

Бүхий л цаг үеийн дайны түүхээс үзэхэд ялагчид ямагт  л олз авах эрхтэй байдаг. Харин хэн нь хэдий хэмжээний эд зүйл авч байна вэ гэдгээрээ л ялгаатай. Жирийн цэрэг бол их л бодож үүргэвчиндээ л халбага сэрээний ганц нэг иж бүрдэл хийдэг биз. Офицерууд нь бол ялангуяа арын албаныхан арай дээгүүр загнаж олзны эд зүйлээ машин, вагоноор явуулна. 
Харин маршал, генералуудад бол галт тэрэгний тусгай цуваа хэрэгтэй байх нь. Гэхдээ хувийн хүсэл, өмчийн талаарх ойлголт, шударга ёс гээд олон зүйлээс хамааралтай л даа. 
Альфийг давсан Суворов, францын Напальеоныг  оросоос үлдэн хөөсөн Кутузов нарыг аян дайнаасаа ямар олзтой ирж байсныг мэдэхгүй юм даа. 
“Досье” сонинд Михаил  Павловын бичсэийг орчуулав

0 Сэтгэгдэл
ЯАГААД ИЙМ НОВШИЙН ЮМ ХИЙДИЙН БЭ? ЛЛРЫН ГАМИН ПЗДААА МИНЬ
Amerikchuud odoo uyed ch gesen ardchilsan deglem togtooh nereer heden myangan jiliin tuuhtei ulsuudiin bayalgiig sorj baina shuu dee. Orosuudiin huvid baruuniihnand hudaldagsan hun l ingej gutgej bichsen baina. Baruun chini eree tseeree aldchihsan
1954 onii tsumiin turshilt bol uneen.....
naad zuil cnin hudlaa gedeg ni batlagdsan snuudee.Beria Jukoviig guitgeh gej iim zuil zohion baiguulsan
Hajuud ni bsan ym shig shal hudlaa ym bichih ymaa.
Оросууд Монголоос ч гэсэн маш их юм дээрэмдэж гарсан шүүдээ. 1921, 1939, 1945, 1990 онд. Байж байхдаа зөөснийг нь бол хэмжиж барахгүй.
manaihan ezent gyren baiguulaad olzolson hurungu n haana baidag ium boloo
xudlaa unen medegdehgui yum xucaj baix xereg bnuu mongoliig xamgaalj ugsun gedgiig n xarluulah sanaatai yum bish uu
Хамгийн их уншсан