Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Насанд хүрэгчдээс гарамгүй эр зоригтой хүүхдүүд
Manai Mongold ed naraas iluu er zorigtoi huuhduud bga 6 duuge galaas awardsan howsgoliin ohin 3 jil selbe goliig tsewerlej bga huu geed l ted nariin tuhai sudalj surwaljilj medee belduul iluu shn bh bsan bhdaa
gaihaltai yum
Эр зориг, баатарлаг үйлс, баатар гэдэг үгийг бид хэрхэн ойлгодог вэ. Дайсантай тулалдаж эх орныхоо төлөө амиа өгсөн хүн үү. Хүн юуг яаж хүлээн авч, хэрхэн ойлгож байгаагаас хамаарах ч өөр нэгний төлөө хийсэн бүхэн баатарлаг үйлс байж болох. Тэр дундаа балчир ухаан, бяцхан биендээ ахадсан баатарлаг үйлс бүтээж хүний амь аварсан хүүхэд нэг биш. Энд дурдах 10 жишээ бол жинхэнэ баатарлаг үйлс.
10. Гэрийнхнээ аврах гэж ууланд авирсан Йохавен Гонсалес хүү
2012 онд Аризона мужийн Глоуб хотын жаал хүү Йохавен болон тэдний гэр бүлийнхэн машинаараа замаар явж байтал машин нь замаас гарч хавцлаас унажээ. Йохавений жирэмсэн ээж, эмээ, эгчид нь эмнэлгийн тусламж яаралтай хэрэгтэй байлаа. Йохавен 911-ээр цагдаа дуудсан ч ирэхийг нь хүлээлгүй тусламж олохоор жаал хүү өндөр уул руу авирсан байна. Дуудлагаар ирсэн цагдаагийн офицер Майкл Финк, жаал хүү уул руу ингэж авираагүй бол хавцал руу унасан машиныг бид хэзээ ч олохгүй байсан гээд “Магадгүй том хүмүүс ч түүний хийснийг хийж чадахгүй байх” гэжээ. Жаал хүүгийн эр зоригийг үнэлж түүнд Тим Тибоугийн майк, унадаг дугуй бэлэглэжээ.
9. Хүүхэд хулгайлагчаас жаал охиныг аварсан Темар Боггс
Темар найзуудтайгаа зугаалж явтал зэргэлдээ хашаанаас жаахан охины аврал эрсэн дуу сонсогдох нь тэр. Харвал сэжигтэй машины арын суудал дээр Дойселин охин сууж байлаа. Темар найзтайгаа машиныг 10 минут орчим мөрдөж дагасан байна. Хүүхэд хулгайлагч бусдын хараанд орсноо мэдэж жаал охиныг суллахад охин Темар руу гүйж ирэн “Ээждээ очмоор байна” гэжээ. Темар сурвалжлагчид “Зүгээр л сэтгэл зүрхнээсээ хийсэн хэрэг. Түүнээс биш хүний анхааралд өртөх гэсэн хэрэг биш. Хамгийн гол нь хэн нэгэнд, охинд хөршийн ёсоор туслах хэрэгтэй. Ийм жаахан охинд аюул учирч болохгүй шүү дээ” гэсэн байна.
8. Ачааны машинд дайруулахаас дүүгээ аварсан Анайа Такер
2011 онд 9 настай Анайа Такер ойртон ирж байгаа ачааны машинд дайруулах шахсан дүүгээ аврах гэж байгаад арай л амь алдсангүй. Сургуулийнхаа автобус руу очих гэж зам хөндлөн гарч байсан дүү рүү нь ачааны машин ойртож ирэхэд Анайа охин дүүгээ хамаг хүчээрээ түлхэж холдуулаад өөрөө дайруулж хөл бөөрөө алджээ. Тэрээр “Камри дүү маань дэндүү жаахан болохоор түүнийг дайрчихвал амьд гарахгүй шүү дээ. Тэр яг л амь алдах байсан. Би дүүдээ дэндүү хайртай” гэжээ.
7. Шатаж байгаа машинаас ах эгч хоёроо аварсан Тимми Майлз
2011 онд Тиммиг 12 настай байхад ээж Гейлин Майлз нь ах эгчтэй нь хамт Нью-Мексико муж руу явсан байна. Тэд замдаа их хэмжээний эм ууснаар ухаан алдаж, нэг мэдэхэд машин нь шатаж байж. Тимми сэрээд гал машиныг нь бүрхэж байгааг мэдсэн ч унтраах арга олдсонгүй. Тэгээд бүх хүнийг машинаас чирч гаргахад ээж нь хэдийнээ нас барсан, ах эгч хоёр нь арай гэж амьд байжээ. Цагдаагийнхан түүний ээж Гейлинийг машин шатаж эхлэхээс өмнө үхсэн гэж тогтоосон байна.
6. Түймрээс аавыгаа аварсан Анжелика Риггинс
2009 онд Анжелика Риггинсийн байшин шатлаа. Спарклс нэртэй нохойныхоо ачаар охин өөрийгөө төдийгүй аавыгаа аварсан байна. Зургаан настай охин үүний өмнөхөн сургууль дээрээ аюулгүй байдлын хичээл дээр золгүй явдлын үед яах ёстойг заалгасан байлаа. Спарклс галын үед хэрхэн мөлхөж гарахыг хүүхдүүдэд үзүүлж байж. Гал гарсан шөнө Анжелика шалан дээгүүр мөлхөж гараад хөршийндөө очиж тусламж дууджээ. Түймэр эсэргүүцэгчид ирж байшинд байсан аавыг нь аварсан байна.
5. Аавыгаа буханд мөргүүлэхээс аварсан Том Филлипс
Том Филлипсийг 10 настай байхад аав Эндрю нь малдаа хамт явж байж. Гэтэл нэг бух улангасч аавыг нь өлгөж шидчихээд ухаангүй хэвтэж байгаа түүн рүү дахин дайрчээ. Том аавдаа туслахгүй бол болохгүйг ойлгон шууд л тракторт үсрэн орж бухыг ааваас холдуулахаар дайрсан байна. Азаар аав нь эмнэлэгт долоо хоног хэвтээд тэнхрэх нь тэр. Үүний дараа жаал хүү “Трактор барьсныг минь ээжид битгий хэлээрэй. Тэр намайг загнана шүү” гэж гуйсан байна. Харин ээж нь “Миний бяцхан баатар, би хүүгээрээ бахархаж байна” гэжээ.
4. Шатаж байгаа чиргүүлээс гэр бүлээ аварсан Саманта Кристиан
Аризона мужийн Саманта Кристиан охин гэр бүлээрээ чиргүүл сууцанд унтаж байтал гэнэт шатаж эхэлж. Саманта харин сандарсангүй гүйж гараад ээж ах нарыгаа сэрээж, тэд нь гал унтраахаар оролдож байх зуур охин найман настай Брендон дүүгээ гал дундаас гаргаж хөршийндөө оруулж өгсөн байна. Дараа нь эргэн ирж найз Майкийгаа сэрээх гэсэн ч тэр нь сэрэхгүй болохоор өргөж аюулгүй газарт гаргаж. Саманта охин ийм эр зориг гаргаагүй бол гэр бүл нь бүгдээрээ галд шатах байжээ.
3. Эхийгээ өөрийнхөө биеэр хамгаалсан Алексис Гоггинс
2007 онд Калвин Тилли гэгч охины ээж Селиет Паркер бүсгүйтэй зургаан сарын турш уулзаж байгаад түүнээс салах гэхдээ аймшигт зүйл хийхээр бодож. Тэр гурав машин дотор сууж байхад Калвин бүсгүйн шанаанд буу тулгаж. Түүнийг арай л буудаж амжаагүй байхад охин сандал дээгүүр харайн дундуур нь орж амьд бамбай болсон байна. Гэхдээ л Калвин охиныг зургаан удаа буудсан ч охин азаар амьд гарчээ. Дараа нь Калвиныг цагдаагийнхан саатуулсан байна.
2. Өвөөгөө аврах гээд амь алдсан Тайлер Духан охин
Батарлаг үйлс бүтээсэн багачууд олонхи нь амьд байдаг ч тэргэнцэр дээр суудаг, хөгжлийн бэрхшээлтэй өвөөгөө шатаж байгаа байшинаас гаргах гэсэн бяцхан охин Тайлер Духан амиа алдсан байна. Яг түймэр гарах үеэр 8 настай Тайлер сэрж тэнд байсан зургаан хүнийг сэрээж гаргаад, тэргэнцэртэй өвөөдөө туслахаар эргэж орсон байна. Харамсалтай нь тэр хоёр гарч амжсангүй, түймэр унтарсны дараа охиныг өвөөгөө өргөх гэж оролдож байгаад хамтдаа шатсаныг олжээ.
1. Террорист алуурчныг зогсоогоод амиа алдсан Аитзаз Хасан Бангаш хүү
14 настай Аитзаз Хасан Бангаш байгаагүй бол Пакистанд болсон тэр халдлагаар олон хүүхэд амиа алдах байлаа. Тэр өглөө сургууль ид цуглаж байхад сургуулийн хувцас өмссөн нэгэн, Аитзазаас сургууль хаана байдгийг асуусан байна. Айтзаз хүү танихгүй тэр хүнийг сэжиглэн хувцаснаас нь зуурахад алуурчин сургуулийн хүүхдүүдийн дунд хаях гэж байсан бөмбөгөө дэлбэлж хоёулаа газар дээрээ нас баржээ. Тэрээр ингэж сургуулийн өмнө цуглараад байсан хэдэн зуун хүүхдийг бөмбөгний золиос болохоос аварсан байна.

0 Сэтгэгдэл
Уншигч
Нялх дүүгээ түймрээс аварсан өөрөө нялх монгол охинтой зүйрлэх хүүхэд энд алга.
2014.10.14
2014.10.14
2014.10.14