Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сураггүй байсан Ким Чен Ун олны өмнө харагдлаа


40 хоногийн турш сураггүй болж олны өмнө харагдаагүй Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун нийслэл Пеньянд эрдэмтдэд зориулан барьж байгаа орон сууцны  хорооллын ажилтай танилцсан байна.
“Янз бүрийн өнгийн хавтангаар чимж урласан орон сууцнуудын гадаад төрх, нийгмийн зориулалттай байгууламжийг үзээд тэрээр сэтгэл хангалуун байлаа” гэж умардын ЦТАК агентлаг мэдээлснийг  өмнөд Солонгосын Ренхап агентлаг дамжуулсан байна.
Японы мэдээллийн Киодо агентлаг бас умардын тараасан Ким Чен Уны  шинэ зургуудыг нийтэлжээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун  есдүгээр сарын 3-нд хамгийн сүүлд олны өмнө харагдсанаас хойш таг чиг байж, томоохон арга хэмжээнүүдэд ч оролцохгүй байсан болохоор  барууны шинжээчид эрүүл мэнд нь муудсан, БНАСАУ-д төрийн эргэлт гарч түүнийг зайлуулсан байж магадгүй, амь алдсан байхыг ч үгүйсгэхгүй хэмэн таамаглан бичиж байсан юм.

0 Сэтгэгдэл
ene hyn yheed hoer solongos negdwel baryyniihan hohirno. negdmel cumiin zewswegtei hychirheg yls tedend hereggyi, nomhon dalaid amerikuud cergiin baaz bailgah shaltgaan ygyi bolno, hyatad orosiin esreg cergiin baazaa hoidoos sergiileh neriin door bailgadag
Хамгийн их уншсан