Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-д эмнэлгийн ажилтан Эболагийн халдвар авлаа


АНУ-ын эмнэлгийн ажилтан халдваргүйжүүлэлтийн дэглэм сахиагүйгээс Эбола вирусын халдвар авлаа гэж америкийн халдварт өвчин судлал хяналтын Холбооны төвийн захирал Томас Фриден мэдэгдлээ.
Техам мужийн эмнэлгийн нэг ажилтны цусны шинжилгээнээс Эбола вирусын шинж тэмдэг илэрсэн байна. Эмнэлгийн тэр ажилтан энэ эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан Либерийн иргэн Томас Дунканыг эмчлэхэд оролцож байжээ. Далласын эмнэлгийн захиргаа тухайн ажилтан Эбола вирусээр халдварласан өвчтөнтэй харьцахдаа халдваргүйжүүлэлтийн дэглэм зөрчсөн талаар  Халдварт өвчин судлал, хяналтын төвд тухайн үед нь мэдээлээгүй асуудал гарч ирж байна.
Эбола вирусын халдвар авсан өвчтөнийг одоо тус эмнэлэгт нь тусгаарлаад байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан