Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдүүдэд хортой наполеон өгсөн хүмүүст ял оноов

Үдийн цай хөтөлбөрийн хүнсэнд хүүхдүүд хордсон тохиолдол 2010 онд хэд хэдэн удаа гарсан. Түүний нэг нь Ховд аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуульд гарсан хордлого юм. Тус сургуулийн сурагчид Үдийн цай хөтөлбөрт өгсөн наполеон бялуунд хордсон билээ. Тэгвэл энэ хэргийг тус аймгийн шүүх хянан хэлэлцэж хүүхдүүд хордсонд буруутай гэж үзсэн этгээдүүдэд зохих ял оноожээ. Сургуулийн захирал Д.Баатарсүрэн, эмч М.Отгонбулаг, “Булган хөх хөтөл” ХХК-ийн захирал Н.Оюунхүү нарт 2-5 жилийн хорих ял оноожээ.
Сургуулийн захирал, эмч нар албан үүргээ зохих ёсоор биелүүлж чадаагүйгээс хор уршиг учирсан хэмээн шүүх үзсэн байна.

    Г.Болор

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан